67-р сургуулийн 3е анги багштай хичээллэж байна
2016/04/22
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67-р сургуулийн 3е анги багшгүй хичээллэж байна гэх мэдээлэл цахимд гарав. Тодруулбал, тус ангийг дааж авсан багш жирэмсний амралтаа авсан тул дараагийн багш томилогдоогүй дөрвөн сарын хугацаатай багшгүй байгаа бөгөөд өдөр болгон хичээлийг өөр өөр багш ордог хэмээсэн юм.
Тэгвэл энэ талаар 67-р сургуулийн дунд ангийн сургалтын менежер Б.Алтанцэцэгээс тодруулахад, "3е ангийн удирдсан багш нь жирэмсний амралтаа авсан. Тэгээд өвлийн улиралын амралтаар таарч хичээл ороход шинэ ангийн багш шалгаруулалтынхаа дагуу томилогдсон байгаа. Гэтэл Мөнхтуяа багшийн бие өвдөж яаралтай хагалгаанд орох болоод нэг дэх өдөр халгаанд орсон. Энэ багш ажлаа хоёрдугаар сарын 4-нд хүлээж авсан юм. Харин түүнийг өвчтэй байх хугацаанд орлож хичээл заах багш нь томилогдсон хичээлээ хэвийн орж байгаа" гэлээ.
Тэрбээр мөн дөрвөн сар багш нь томилогдоогүй хичээл догдолдсон гэх асуудлыг эсэргүүцсэн юм. Багш томилох журмынхаа дагуу багшийг томилдог гэдгийг онцлов.
Зочин · 2016/04/22
nice