2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 328 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 277 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 10 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 0, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн байна.

Тухайлбал: ЧД-ийн нутаг Залуучуудын өргөн чөлөө, Зоос гоёлын хойд замд S.Legacy маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 77 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн.

ХУД-ийн нутаг Биокоминатын урд замд Т.Prius маркийн авто машины жолооч Г нь N.Serena маркийн С жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 46 настай эмэгтэй П нарын 2 хүн гэмтсэн байна.

Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.