Барилгын салбарынхан уулзаж, асуудлаа шийднэ
2016/04/27
Барилгын салбарыхан хямралыг хэрхэн даван гарах вэ? Энэ асуултын хариултыг хайж өнөөдөр хэлэлцэх юм байна. Тодруулбал, барилгын салбарын компаниуд, банкуудын төлөөллүүдтэй уулзалт хийж, санхүүгийн хямралыг хэрхэн даван туулах талаар гарц хайх аж. Уулзалт өнөөдөр буюу энэ сарын 27-нд 08:30 цагаас БХБЯ-ны хурлын зааланд болох юм. Банкны өр зээл, улсын төсвийн санхүүжилт оройтсон. Үүнээс шалтгаалан барилгын салбарынхан санхүүгийн хүнд байдалд орсон. Тиймээс энэ хямралыг хэрхэн давах, салбарын зогсонги байдлыг сэргээх талаар тал талаасаа хэлэлцэж тодорхой шийдэлд хүрэх ажээ. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.