Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүлж үнс болгосон гавьяаг Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ынхан үүрнэ !!!
2016/04/27
Өнөөдөр өглөө зарим цахим сайтаар "МАН-ынхан 350 сая ам.доллар авч тараагаагүй бол Тавантолгой иргэдэд ашгаа өгөх байжээ" гэх утга нийтлэл гарчээ. Ёстой л нөгөө "бантсан хүн хүн ална" гэгчээр эрх баригчид өөрсдийн буруугаа бусдад нялзаах гэсэн башир арга л энэ байх даа. Тэд өөрсдийн хийсэн булайгаа МАН-д үүрүүлэх гэж мянга зүтгээд ч амжилт олохгүй нь тодорхой. Учир ард түмэн тэнэг биш болохоор бүгдийг нь үнэн зөвөөр нь дүгнэж цэгнэж чадна.
Манай уул уурхайн салбар дэлхийн нийтийн нүдийг баясгаж, "арааны шүлсийг" асгаруулж явахад "Чалко"-той Монголын хувь заяаг өөрчлөж чадах гэрээг хийж чадсан. Тийм ч учраас Хятадын талынхан дараагийн засаг гарч ирсэн даруйд ил далдаар "гүйлдэж" гэрээндээ өөрчлөлт оруулахаар хатгаж эхэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй хэвийн үргэлжилж байсан нүүрсний экспортын үнийг бууруулахын тулд зогсоолгож, "нүүрсийг чинь авахгүй" гэж бойкотлож байсан. Тэр үед л энэ гэрээний үнэ цэнийг учир мэдэх хүмүүс бүгд хүлээн зөвшөөрч байв. МАН-ынхан засгийн эрхийг барьж байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-н ирээдүйн экспортыг барьцаалж эхний ээлжинд 250 сая ам.доллар зээлсэн байдаг. Харин дараа нь 2012 оны хавар тус компаниас жилийн тогтмол 5 болон 7 хувийн хүүтэй зээлсэн 100 сая ам.долларын зээл авсан байдаг. Гэхдээ нүүрсээ 70 ам.доллараар нөхцөлтэйгээр гарын үсэг зуруулсан.
Гэтэл 2012 онд олуулаа болсон Ардчилсан намынхан буюу Н.Алтанхуяг "Чалко"-гийн гэрээг өөрчилсөн юм. Тэд гэрээнд өөрчлөлт оруулахдаа монголчуудад дэндүү гэхэд дэндүү ашиггүй, Хятадын талд дэндүү ашигтай байдлаар буюу нүүрсээ тонн тутмыг нь 25 ам.доллараар гаргахаар шийдвэрлэчихсэн. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл ийм байдлаар Хятадууд Тавантолгойн нүүрсийг зөөгөөд бараг шувтрах тийшээ орж байх шиг байна.
Ийм байтал эрх баригчид сонгууль дөхсөн энэ өдрүүдэд өөрсдийн хийсэн алдаагаа МАН-д нялзааж уснаас хуурай гарахаар бэлтгэж эхэлсэн бололтой. "Муу нэр, луу данс" зүүгээд буй МАН-ынхан зээлсэн гээд буй 350 сая ам.доллараа иргэддээ эх орны хишиг болгож тараасан. Гэтэл "тонн тутамыг нь 70 ам.доллараар гаргахаар гэрээ хийчихлээ. Үүнээс муу гэрээ хаана ч байхгүй" гэж амтай болгон нь хоолой мэдэн орилож улстөр хийж явсан АН-ынхан засгийн эрхийг авсан даруйдаа улам муу болгоод 20 гаруйхан ам.доллараар гаргахаар болсон гэдгийг хамар хашааны Должин эмээ ч мэднэ. МАН-ынхан тэнэг биш учраас дэлхийн зах зээл дээр нүүрсний үнийн хэлбэлзэлийг тооцсон учраас л 70 ам.доллараар ашигтай гэрээ байгуулсан. Тэр ч байтугай энэ гэрээг чинь нөгөө "муу нэр луу данстай" Д.Сугар хийсэн байдаг шүү. Хэвлэлээр байнга муу нэр зүүж явдаг тэрбээр ядаж л ард түмэндээ хэрэгтэй хоёр зүйлийг хийсэн. Тэрнийх нь нэг нь энэ. Хоёр дахь нь өнгөрсөн долоо хоногт шийдэгдсэн намын жагсаалтыг байхгүй болгох шийдвэр байв. Цэцийн шийдвэр гарахад тэр гишүүдийг ард түмэн сонгох нь зүйтэй гэсэн байр сууриа бат хамгаалж харагдсан. Энэ нь ч багагүй нөлөө үзүүлсэн.
Ер нь юм бүхнийг буруутгаж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглаж бүх муу үйлээ өнгөрсөн цаг хугацаа руу чихэх гэж оролдож ард түмний тархийг угааж явдагаа эрх баригчид болих хэрэгтэй. "Чалко"-той хийсэн гэрээний үнэн түүх бол энэ. Хэрэв хуучнаараа явсан бол хамгийн багадаа 987 орчим тэрбумийн хөрөнгө улсын төсөвт төвлөрчих боломжтой байсан. Тонн тутмыг нь 70 ам.доллараар гаргаж байсан бол өнөөдөр "Эрдэнэс тавантолгой" хэд дахин ашигтай ажиллачихсан. "Чалко"-д төлөх өрөө бүрэн дуусгачихсан байхаас гадна эдийн засгийн ачааг үүрсэн хэвээр л байх байлаа. Эдийн засгийн ирээдүйн бүх тооцоо судалгааг нь хийгээд Монголын талд маш ашигтай гэрээ хийснийг бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж улс орноо эдийн засгийг гүн хямралд оруулсан Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа замхаруулсан шүү дээ. Яг дуусгасан хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь Норовын Алтанхуяг.
Эцэст нь хэлэхэд 350 сая ам.долларыг МАН-ынхан ард түмэндээ тараасан болохоос АН-ынхан шиг улсын мөнгийг шамигдуулж, идэж уугаагүй шүү. Харин эрх баригчдын авилга хээль хахууль, улсын мөнгийг "буруу гараар" урсгасан явдлууд өнөөдөр захаасаа авахуулаад ил болж байна. Ганц жишээ дурдахад Женкогийн хэрэг. Женкод холбоотой хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Тэд 210 сая ам.доллараар төмөр зам барина гэж төсвөөс гаруулж авчихаад Монгол компаниуддаа 80 гаруйхан сая ам.долларыг өгсөн баримт байдаг. Үлдсэнийг нь Солонгосын Самсунг гэх нэр хаяг нь тодорхойгүй компанитай нийлээд "туучихсан" хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа. Түүгээр ч зогсохгүй Р.Эрдэнэбүрэнгийн хэрэг гэх "Барилгын үнэ тогтворжуулах хөтөлбөр"-тэй холбоотой бас нэг хэрэг саяханаас шалгагдаж эхэлсэн.
Ингээд бодоход "Чалко"-гийн гэрээг замхаруулсан нь эзэн нь МАН уу, Н.Алтанхуяг тэргүүтэй байсан АН байж уу.
Г.Сүрэн
зочин · 2016/04/28
Алтанхуяг ах дүү, хамаатан садан, нутгийнхаа найз нөхдийн хүрээнд бужигнуулсаан бужигнуулсан. Одоо тэгээд халдавч хар халзанд нь гэгчээр Ерөнхийлөгчөөр бамбай хийж жүжиглээд... их эр юмаа. Үнэн хэзээ ч ялдаг. Жаахан жудагтай, ард түмэн, төр улсаа өөрөөсөө болон ахан дүүсээсээ дээгүүр тавьж ажилласан бол ийм хэл амны зугаа болохгүй л байсан шүү дээ Алтанхуяг минь.
Зочин · 2016/04/28
Алтанхуяг төрөөс зайлах хэрэгтэй.хулгайч луйварчин гар
Зочин · 2016/04/28
Altanhuyag gishuun estoi hun bish adguus l gesen ug ingej shaldaa buuh gej dahij turiin tolgoid buu garga ene hunees l hol bai.
Зочин · 2016/04/27
nice
erdene · 2016/04/27
vne togtworjuulah hutulbur darhanii tumurlugiin vildweriig dampuuruulsan shvv
Зочин · 2016/04/27
yg uneniig bichsen bna
зочин · 2016/04/27
Еэвэнгийн тал нь хаана байна, гэж МАН-аас асуухад ард иргэд аваад идээд баачихсааан гэж хариулна. СҮ.Батболдын үед 1ш түц ч байгуулаагүй г захын Должин эмээ хэлэх байх.
avgaa · 2016/04/27
altanhuyag ah duu nartaiga huvaagaad idcnihsen ardin nam ard tumende taraagaad ugcnihsun yalgaa ni ene dee