Монгол улсын гавьяат багш, Эдийн засгийн ухааны доктор, профессор Н.Цэнд багшийн нэрэмжит "Хүмүүн баялгийн хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тав дахь жилдээ зохион байгуулсан буй уг хурал бизнесийн удирдлага, менежментийн чиглэлээр сургалт явуулж байгаа их, дээд сургуулиудын багш, оюутан, суралцагчдын судалгаа шинжилгээний бүтээлч хандлагыг дэмжин урамшуулах, шинэ утга санаагаар баяжуулах, судлаачдын бүтээлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх замаар менежментийн орчин үеийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах зорилготой аж.

Г.Сүрэн