Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний улмаас бага насны хүүхдззд эндэж өвчний тархалт буурахгүй байгаа. Олон эцэг, эхийн сэтгэлийг шаналгаж буй улаанбурхан өвчний эсрэг ОХУ-д сурч байгаа Монгол сонсогчид дуу хоолойгоо нэгтгэн хандив цуглуулсан сайн үйлсийн мэдээ ирүүллээ. ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санк-Петербург хотын цэргийн академи, сургууль суралцаж буй оюутнууд, энэ хот дахь Монголын оюутны холбоо, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран бяцхан багачуудынхаа өвчнийг анагаахаар 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан байна. Үүнд, "Хүчилтөрөгч-өтгөрүүлэгч" аппарат 4 ширхэг, тарианы памп 2 ширхэг, пульсоксиметр 6 ширхэг, ЭДВ катетер тоног төхөөрөмж 20 ширхэг гэхчилэн багаж тоног төхөөрөмжүүд багтаж байгаа ажээ. Өнөөдөр өглөө эдгээр аппаратуудыг БХЯ, ЗХЖШ-аас хүлээн авсан бөгөөд улмаар Үндэсний хавдар судлалын үндэсний төвд хүлээлгэн өгөх юм байна.