БНХАУ-ын ӨМӨЗО-д манай улсын цөөнгүй залуус Хятад-Монгол хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газрын тэтгэлэгээр суралцдаг. Тэдгээрийн нэг болох ӨМӨЗО-ны Их сургуулийн Олон улс судлал харилцааны дээд сургуулийн магистрын ангид суралцаж байсан Б.Золбадрахад гэнэтийн учрал тохиолдож,2016 оны 04 сарын 03-ны өдөр сургуулийнхаа дотуур байранд байхдаа гэнэтхэн толгой нь эргэн унаж эмнэлэгт хүргэгдсэн байна.

 

Тэр даруй ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн хорооны эмч нар магистр Б.Золбадрахын биед шаардалгатай үзлэг оношлогоог хийхэд баруун тархины төв судлыг нь хаван цус харваж, өвчний байдал нь нэн хүндрэлтэй, амь насанд нь аюултай нөхцөл байдал хэдийн үүссэн байдалтай байжээ.

Ийм нөхцөл байдалд ӨМӨЗО-ны Их сургуулийн ОУСХДС-иййн удирдлагууд болон гадаадын оюутан хариуцсан албаныхан Өвөр монголын эмнэлгийн хорооныхон харилцан хэлэлцээд оюутан Б.Золбадрахад шаардлагатай мэс ажилбарыг цаг алдалгүй хийсэн байна. 4 сарын 4-ний өдрийн 14:00 цагаас эхлэсэн мэс ажилбар оройн 22:00 цагт дуусаж, мэс ажилбар амжилттай болсон гэх сайхан мэдээллийг алтан гартай эмч нар ОУСХДС-ийн удирдлага, Хөх хотод суугаа Монгол улсын Консулын газрын ажилтнууд, оюутны ар гэрийнхэнд дуулгасан байна.

Энэхүү шуурхай, цаг алдалгүй ажилласны үр дүнд өнөөдөр Хөх хотод суралцаж байсан оюутан Б.Золбадрахын бие өдрөөс өдөрт улам бүр сайжирч, эмнэлгээс гарах болсон тухай 2016 оны 4 сарын 15-ны өдрийн 14:00 цагт ӨМӨЗО-ны Хөх хотын Их сургуульд дээр Монгол улсаас ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул болон ӨМ-ын Их сургуулийн орлогч захирал профессор Эрхэмбаяр, ӨМ-ын Ардын эмнэлгийн хорооны мэдрэлийн мэс заслын их эмч Сү Нин, эмчлэгч эмч Үрлээ, ӨМИС-ийн ОУСХД-ийн захирал профессор Бадам-Одсэр болон түүний амь насыг аварсан эмч нар, суралцагч Б.Золбадрахын төрсөн ах, Монгол улсын иргэн Б.Золбаяр тэргүүтэй зочид төлөөлөгч оролцсон хэвлэлийн хурал боллоо.

Мөн тус хэвлэлийн хурлыг сурвалжлахаар ӨМ-ын одон телевиз, ӨМ-ын Өдрийн сонин, Дундад улсын сурган хүмүүжлийн сэтгүүл, Өм-ын радио хороо, тал нутгийн дуулал зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцсон бол ӨМӨЗО-ны Хөх хотод айлчлан "Хятад, Монголын шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлага”-д оролцож байсан Монгол улсын Хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй сэтгүүлчид тус хэвлэлийн хуралд оролцсон нь онцлогтой байлаа.

Хэвлэлийн хурлын төгсгөлд оюутан Б.Золбадрахын ах Б.Золбаяр төрсөн дүүгийн нь амь насыг аварсан ӨМ-ын Ардын эмнэлгийн хорооны эмч нарт талархалаа илэрхийлэн, Хүндэтгэлийн туг гардуулан өгсний дараа хэвлэлийн хуралд оролцогчид хамтдаа гарч ӨМӨЗО-ны Ардын эмнэлэгт очин оюутан Б.Золбадрахыг эргэхээр болсон юм.

5hljq3ih8mguna9t2opc5ihvod

Төрсөн нутгаасаа хол сурч боловсорч байхдаа хэлж биш, хийсэж ирдэг өвчинд нэрвэгдэн, амь нас нь "дээсэн дөрөөн дээр байсан” ч Монгол ахан дүүс болох ӨМӨЗО-ны Их сургуулийн ачтай хүмүүс, буянтай эмч нар, Засгийн газрын тэтгэлэгийн дагуу оюутны эрүүл мэндийн даатгалыг хариуцсан ӨМ-ын даатгалын байгууллага, Хөх хотод суугаа Монгол улсын консулын газрын ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлсний зэрэгцээгээр эдгээр "ачтан”-уудын ачаар эргээд "хөл дээрээ босч” үргэлжлүүлэн суралцахаар болсон оюутан Б.Золбаярын ах хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн.

IMG_7820

Ийнхүү эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг багш ажилчдын чин сэтгэл, мөн Монгол-Хятад хоёр улсын харилцан найрсаг хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын нэгэн иргэний амь нас аврагдлаа.

Амь нас нь хутганы ирэн дээр байсан Монгол оюутныг "аварсан” ӨМӨЗО-ны Ардын эмнэлгийн эмч нарт талархаж байгаагаа сайтынхаа нэрийн өмнөөс болон Монгол улсын олон арван уншигчдынхаа нэрийн өмнөөс хүргэе.

Ц.Мөнх

Эх сурвалж: Ugluu.mn