Цалингаараа амьдардаг Д.Бат-Эрдэнэ гишүүн 6 тэрбум төгрөгийн үнэтэй хөшөө бэлэглэв
2016/05/08
АТГ-т албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг /ХОМ/-ээ өгч дуусаад байгаа билээ. Албан тушаалтнуудын 2015 оны ХОМ-ыг АТГ-аас уламжлал ёсоор олон нийтэд зарлалаа. Урьдын л адил ард түмнийг хуурсан ХОМ, албан тушаалтнуудын басамжлал эндээс харагдаж байна. Үүнээс ганцхан жишээг маш тодорхой баримттайгаар өгүүлье.
Олноо "Ажнай" хэмээн тодотгуулдаг ойгүй баян Д.Бат-Эрдэнэ гишүүн жилдээ ердөө 18-хан сая төгрөгийн орлоготой ажилладаг гэнэ. Лондон хотод тавигдсан цагаас хойш олны хэл амны бай болсон Буриадын уран барималч Даши Намдаковын "Чингис хаан" баримлыг Д.Бат-Эрдэнэ гишүүн өнгөрөгч оны дундуур өөрөөсөө 3 сая евро /6 тэрбум төгрөг/ гарган худалдан авч, түүнийгээ Монгол Улсад бэлэглэж байсан дуулиан шуугиан одоо ч бүрэн тасраагүй байна.
Жилдээ 18-хан сая төгрөгийн орлоготой хүн 6 тэрбум төгрөгийг хаанаас босгож, юу ч болоогүй юм шиг салхинд хийсгэж чадаж байна вэ. Өөртөө юм худалдаж авах бус өрөөлд зүгээр бэлэглэсэн энэ үйлдлийг 6 тэрбум төгрөг салхинд хийсгэсэн гээд хэлчихвэл нэг их хатуудахгүй дээ. Ямартай ч, энэ мэт инээд ч хүрмээр, эгдүү ч хүрмээр ХОМ үргэлжилсээр байна.
Төгс
Хар даа · 2016/05/08
Та нар хар даа. Энэ нэг амьтны царайг хар даа. Айлын эрх хүүхэд шиг. Бас л АН-ынх гэсэн. АН ийм элий балай юмнуудаар дүүрчихсэн юм.
Царайг нь хар ... · 2016/05/08
Энэ нэг амьтны царайг хар даа. Айлын эрх хүүхэд шиг. Бас л АН-ынх гэсэн. АН ийм элий балай юмнуудаар дүүрчихсэн юм.
Нүүрийг нь хар ... · 2016/05/08
Энэ нэг амьтны царайг хар даа. Айлын эрх хүүхэд шиг. Бас л АН-ынх гэсэн. АН ийм элий балай юмнуудаар дүүрчихсэн юм.
Зочин · 2016/05/08
ene hoshoo mongliig mn doromjilson hoshoo yagaad sh uhsen modnii mushor shavaasdaa minii ard tumen