Сэрэмжлүүлэг: Нийслэлд 10 осол гарсны улмаас 1 хүн нас барж, 12 хүн гэмтжээ
2016/05/10
2016 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 326 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 251 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж,1 хүн нас барж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 5 үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 2, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 4, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 79 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.
Тухайлбал: ЧД-ийн нутаг Хайлаастын зам, Усан сангийн урд замд K.Lotze маркийн авто машины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 67 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн ба хохирогч ГССҮТ-д эмчлэгдэж байгаад нас барсан. Мөн ХУД-ийн нутаг Яармагийн зам, Мөөеө авто төвийн урд замд Т.Crown маркийн авто машины жолооч С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явган зорчигч 20 настай эрэгтэй М нарын 2 хүнийг мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тиймээс замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлж байна.