Сэрэмжлүүлэг: Нохойд хазуулах тохиолдол нэмэгджээ
2016/05/11
Нохойд хазуулах тохиолдол гарсаар байгаа. Өчигдөр Хан-Уул дүүргийн 14-р хороонд 60 настай Ц гэх эмэгтэй нохойд уруулсан байна. Одоогоор Ц нь ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэргийг ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байгаа аж.
2016.04.25-05.01-ны өдрүүд буюу долоо хоногт 82 хүн нохойд хазуулан ГССҮТ-д ирсэн. Тэдгээрээс 42 нь хүүхэд хүүхэд байсан байна. Эдгээр хүүхдүүдээс арав нь нохойд хазуулснаас нүүр, толгойн хэсэгтээ шарх авчээ.
Тиймээс нохойгоо салхилуулахдаа хошуувчтай болгох, гэр хорооллын айлууд сул тавихгүй байхыг анхаарна уу. Хэрвээ нохой тань хүн гэмтээсэн тохиолдолд эзэн нь хуулийн дагуу хариуцлага хүлээдгийг сэрэмжлүүлж байна
д.со · 2016/05/11
нохой агнах хүн 86578385 утсаар ярина уу