Улаанбаатар хотын хэмжээнд 05-р сарын 10-ний өдрийн 05:00 цагаас 05-р сарын 11-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4568 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 139, зөрчлийн 1384, согтуугийн 437, зам тээврийн ослын 437, мэдээлэл ирсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 83 үйлдэл бүртгэгдсэнийг цагдаагийн байгууллагын холбогдох нэгжүүд шалгаж байна.

 

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 3-р хороонд “УБЦТС” ХХК-ний ашиглалтын дэд станц дотор хүн ороод хэвтээд байна“ гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад 05-р сарын 10-нд ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад: Тодорхой оршин суух хаяггүй О /эр.44н/ согтуурсан үедээ тус дэд станц дотор унаж, нүүрэн хэсэг нь түлэгдсэн байна. Одоогоор уг иргэн ГССҮТөвийн түлэнхийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа бөгөөд хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа ажээ.