Анхан болон давж заалдах шатны нийт 99 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр буюу 2016 оны 5 дугаар сарын 11-ний 10.00 цагт орон даяар нэгэн зэрэг болж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэрсийг тодруулж, тогтоолоо тооллогын төв комисст ирүүллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө

 

Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд анхан шатны нийт 80 шүүхийн 371 шүүгч 94.6 хувийн ирцтэйгээр оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, О.Зандраа, Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат нарын дөрвөн нэр дэвшигчийн нэрийг, Давж заалдах шатны нийт 19 шүүхийн 107 шүүгчээс 105 нь буюу 98,3 хувь нь оролцож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт нарын нэрийг тус, тус дэвшүүлж тооллогын төв комисст ирүүллээ.

2016 оны 05 дугаар сарын 13-ний 10.00 цагт анхан болон давж заалдах шатны нийт шүүхийн шүүгчдийн санал хураалтыг нэгэн зэрэг зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг тус тус сонгоно.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн нэгдсэн зөвлөгөөнд хөндлөнгийн ажиглагчаар Монголын хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд, Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нар оролцов.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх шүүгчдийн зөвлөгөөн болж өндөрлөлөө

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хэвлэл, мэдээлэл, олон нийтэд ил тод, нээлттэй, амжилттай болж өндөрлөлөө.