Д.Батбаяр та 20 мянган Монгол хүнийг Японд ажиллуулах амлалтаа биелүүлсэн бил үү?
2016/05/12
Оффшор бүс дэх дансуудаа 25 жилийн өмнө л сумод очихдоо цалингаа авах гэж нээлгэсэн данснууд гэсэн тайлбарыг хийгээд байгаа Кёкүшюзан Д.Батбаяр шинэ парламентад гишүүнээр суухаар горилж байгаа. Өнгөрсөн жилүүдэд тэр гишүүн биш байсан ч, саарал ордонд дандаа суусан гэхэд болно.
Ерөнхий сайдад зөвлөдөг хүний ажил хийгээд л тэнд байгаад байдаг. Гэхдээ цаашдаа гишүүн байсан нь хамаагүй дээр байгаа бололтой. Тэрээр зодог тайлж ирээд монголын улстөрд хөл тавьсан. 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Сонгинохайрхан дүүргээс 20000 хүртэл хүнийг япон улсад ажиллах төсөлд хамруулна”, “Дүүргийн 4 өрх тутмын нэг нь сард 1500-2500 ам.долларын орлоготой болно” хачин сайхан амлалт өгч сонгогдож байсан юм. Гэвч тэрээр худлаа хэлсэн байсан. Тиймээс ч түүнийг дахиж сонгоогүй. Гэхдээ тэр үнэнтэй эвлэрэх дургүй бололтой юм.
Уг нь арлын оронд анх очсон Монгол сумоч гэдгээр нь түүнд Монголчууд сайн л байдаг. Гэвч түүний үйлдэл нь хэн хүнийг эргэлзэхэд хүргэдэг гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямартаа л хэн мөнгөтэй нь хэвлэл мэдээллийнхнийг үгүйсгэж байгаагийн тод жишээг Кёкүшюзан Д.Батбаяр харуулж байсан жишээ бэлхнээ бий. Ер нь түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэрдундаа телевизийн салбар дахь зартай дамлагч гэхэд хэтрүүлсэн болохгүй. Эрхэм та санаж буй бол дүрс, дууны цацалт маш муу гэсэн шалтгаанаар ХХЗХ-ноос хаасан “Шонхор” сувгийг тэрээр Л.Мөнхбаясгаланд маш өндөр үнээр худалдсан байдаг. Гол нь маш муу техникээ арав дахин өндөр үнээр зарсан гэж байгаа. Уг нь телевизийн тусгай зөвшөөрлийг анх авахдаа Харилцаа холбооны зохицуулах хороотой гэрээ байгуулдаг бөгөөд тоног төхөөрөмж нь стандартыг хангаж байгаа эсэхэд хэмжилт хийлгэх ёстой байдаг аж. Гэтэл Кёкүшюзан Д.Батбаяр хуурамч, маш муу техниктээ дүгнэлт гаргуулсан гэдэг нь хуурамч байсан нь ил болж байв. Мөн тусгай зөвшөөрөлтэй компанийг зарж, үрж бусдад шилжүүлж болдоггүй байтал, тэр арга мэхээ ашиглаж байгаад, хүн хулхидаад зарчихсан байгаа юм. Харилцаа Холбооны Зохицуулах Хороо гэдэг газар нэг л өдөр 9 сувгийг хааж, 300 сэтгүүлчийг гудамжинд гаргахаас өмнө нөхцөл байдлыг үнэн зөвөөр харж дийлээгүй юм. Тухайлбал, сэтгүүлчийг хуурч байгаад муу чанаргүй техникээ арав дахин өндөр үнээр зарж, дамласан Кёкүшюзан Д.Батбаяр гэдэг хүнтэй холбогдох газар нь хариуцлага ярьвал ярих ёстой байсан ч, тэгээгүй.
Кёкүшюзан Д.Батбаярыг сайн мэдэх хүмүүс хэлэхдээ буруу тал руугаа сүйхээтэй гээд байдаг. Тэрбээр макүүчид 54 башё барилдахдаа сумо бөхөд байдаг 88 мэхнээс 42-ыг нь хийж Waza no depaado буюу монголоор “мэхний их дэлгүүр” гэх өвөрмөц нэрийг авч байсан юм. Гэхдээ тэрээр амжилтын замаа арилжааны замнал болгосон гэгддэг. Түүний хувьд боловсрол зузаангүй ч, бизнес сэтгэлгээ нь сүрхий хөгжсөн нэгэн бөгөөд ёстой л сумогийн дэвжээнд элдэв мэхийг уралдуулан хийдэг байсан шигээ хувь, хувьсгалын алинд ч сүйхээ гэдэг юмыг сүлж яваа нэгэн гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Б.Тамир
Эх сурвалж: Шуурхай.мн
иза · 2016/05/13
Блять
zochin · 2016/05/12
ene 4 r angiin bolovsroltoi hun eronhii saidad uygaa zovlodog uym bol gazrin naimaag ni hiij ogdog gesen shd
Зочин · 2016/05/12
Batbayr ch yah jihene hulsuu dusluulj bj olj absan mungu blgui dee, Bat-uul, Bayrtsogtiin derged. Gehdee tatbaraas orlogoo nuudag muu bna.
Зочин · 2016/05/12
teneg. lkkkkkk
Зочин · 2016/05/12
Арчаагүй луйварчин худалч новш.