Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Харин өнөөдөр тэрхүү мод тарих өдөр тохиож байна. Энэ өдөр айл өрх, албан байгууллага, хамт олон бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарьж, арчлан хамгаалж, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилж ажиллахыг уриалсан тул хэдий цаг агаарын байдал тааламжгүй байгаа ч нийслэлийн хэмжээнд мод тарих ажил идэвхтэй өрнөж байна. Төрийн өндөрлөгүүд ч мөн энэ өдөр мод тарих ажилд нэгдэх юм.