Малчид, ард иргэдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурай, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2016 оны 05 дугаар сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нийт нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгаар 21-26 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна..

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 19-21 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.