Б.Бат-Эрдэнэ гишүүн ээ, “Гар цэвэр” гэсэн чинь хаа байна
2016/05/16
Дээхнэ үед бол “Нохойн битүү туурай, ногоон хурганы арьс” хоёр чинь баригдашгүй эд, үзэгдэшгүй мөрөөдөл байлаа шүү дээ. Харин орчин үед ногоон хурганы арьс, нохойн битүү туурай байтугайг бий болгочихдог ид шид гэхээсээ илүүтэй технологийн их эрин үетэй бид золгож.
Өө тэгээд үзээгүй юм аа үзэж, сонсоогүй юмаа сонсдог ч болж. Наад зах нь 2012 оны парламентын сонгуулийн үр дүнд бий болсон нэг танхимынханаасхамгийн “Цэвэрч” нь болох Б.Бат-Эрдэнэ гишүүний гар, сэтгэл, нэр гуравт нь бага зэрэг бохир байсныг зарим нэг хүмүүс томруулдаг шилээр харж илрүүлсэн бололтой юм.
“Цэвэрч” гэдгээрээ гайхагдан байж Ерөнхийлөгчийн сонгуульд зодоглож, өрсөлдөгчдөө хэдхэн саналын зөрүүгээр өвдөг шороодсон аваргын маань ялагдал нөгөөх цэвэрч байдалтай нь холбоогүй. Товчхон хэлбэл “Цэвэрчээсээ болж унаагүй, бүжигчээсээ болж унасан” гэдэг юм. Ухаандаа, номыг уншиж, ногоотой хоолыг нь халбагадаагүй урагшгүй албатынхаа зөвлөснөөр нөгөө алдарт“Ганнам стайл”-ийг бүжиглэж, үүнээс үүдэн Ерөнхийлөгч болох нь бүү хэл бүр ч дордсон байдаг юм. Ёстой л сахил хүртээд шал дордов гэгч болсон хэрэг. Энэ бол харуусал. Тэр олон жилийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан алдар нэрийг нь ганцхан ганнам стайлаар арччихна гэдэг бол байж боломгүй алдаа л дээ.
Гэтэл даравч дардайна, булавч бултайна гэгчээр цэвэрч аваргын маань гарыг өлөн тоосоор бохирдуулж, сэтгэлд нь харамлаж хайрлахын сэв орж, нэрийг нь буртаглаад байгаа нэг орд байна.
Хошин урлагийнханы трэнд болгосон “Юу гээч” гэдэг асуултаар аваргын гар, сэтгэл, нэр гурвыг бохирдуулсан ордын тухай өгүүллээ эхэлье.
Юу гээч?
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд “Миний нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” гэх цэвэрч байдлыг эрхэмлэсэн уриатай орж байсныг манайхан юу эс андахав. Гэтэл цаадах чинь улаан цээжээрээ хамгаалдаг, улс амьтанаас нуудаг нэг саалийн үнээтэй сүлбээтэй юм гэнэ.
Юу гээч?
“Өсөх зоос” ХХК, “Монзол” ХХК-тай ямар холбоотой вэ гэвэл “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт нэгэн цагт ноолуурын наймаанд дөрөө харшиж явж. Тэгээд ч “Өсөх зоос” ХХК нь Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны “Монзол” ХХК-аас салбарлан нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах зорилгоор 2008 онд байгуулагдсан аж.
“Өсөх зоос” ХХК. Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас тодруулдаг Топ-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад дээгүүр давхидаг. Тус ХХК-ийн захирлаар Ч.Чинбат гэх эрхэм ажилладаг. Орон нутгийнхан хийгээд танил, найзууддаа бол “Улаан” Чинбаа гэгддэг нэгэн. Гэхдээ компани нь яг Б.Бат-Эрдэнэ аваргынх гэсэн шошго байхгүй л дээ.Зөвхөн “хамгаалагч”-аар нь ажилладаг гэсэн үг юм байх.
Эл компанийн эзэмшил уурхай нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг “Хүрэн шанд”-ийн нэгээхэн хэсэг нь. Тодруулбал SGS /South gobi sands-/ МАК хоёрын яг дунд нь байрладаг. Үүнийгээ 2009 онд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Ашигт малтмалын тухай хууль” болон бусад хууль, тогтоол, шийдвэр журмын дагуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших “Хүрэн шанд”, “Хүрэн овоо” нэртэй талбайнуудад геологи хайгуулын ажил гүйцэтгэх 15177Х, 15178Х тоот тусгай зөвшөөрлийг авсан байдаг юм. Хэдэн жилийн өмнө МАК-тай шүүх цагдаадаа тулж, бөөн хэрэг мандааж мандааж чимээгүй болсныг уншигчид мэдэж байгаа байх. МАК-аас бараг л дээрэмчихлээ гэх мэдээ чих шүргэсэн юмдаг.
“Өсөх зоос” ХХК, “Монзол” ХХК-тай ямар холбоотой вэ гэвэл “Өсөх зоос” ХХК-ийн захирал Ч.Чинбат, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй хамт нэгэн цагт ноолуурын наймаанд дөрөө харшиж явж. Тэгээд ч “Өсөх зоос” ХХК нь Уул уурхай, үйлдвэрлэл, худалдааны “Монзол” ХХК-аас салбарлан нүүрс олборлолт, боловсруулалтын салбарт ажиллах зорилгоор 2008 онд байгуулагдсан аж.
Үүнээс хойш “Өсөх зоос”, “Монзол” гэх хоёр компани байгаль сүйтгэх ажилд ашиглагдаж эхэлжээ.Гэхдээ энэ хоёр компанийн сүйрүүлсэн газрууд нь дандаа тусгай хамгаалалттай газар нутаг байдаг гэдгээрээ сонирхол татаж байгаа биз.
Үндэсний Аудитын газраас гаргасан “2004 оны бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний төлөвлөгөөний дагуу хийсэн байгаль орчны аудит” гэх тайланд: Говийн бага дархан цаазат газрын Сүүж ууланд2004 оны 1 дүгээр сараас “Монзол” ХХК хууль бусаар алт олборлож, улмаар 250 гаруй машин, 1000 орчим хүн цуглуулан, хоногт 5 - 8 удаа тэсэлгээ хийн, 5 цооног үүсгэжээ. БОЯ-наас Сүүж ууланд байгаль орчны хохирлын үнэлгээ хийлгэхэд, “340 кг алт олборлож, 335 га талбайг сүйтгэсэн байна” гэсэн дүгнэлт гарсан байдаг юм. Гэтэл Сүүж уулыг сүйтгэсэн “Монзол” ХХК-ийн 25 хувийг Б.Бат-Эрдэнэ аврага, “эгчийнхээ хүү П.Баатарсүхийн нэр дээр эзэмшдэг” гэсэн нэвтрүүлгийг Но-той, ноцтой мэдээнийхэн бэлтгэж байжээ.
“Монзол” ХХК л гэхэд байгаль орчинд 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч хохиролоо огт барагдуулаагүй гэх мэдээ сошиал ертөнцөд бий. “...Сүүж уулыг дархан цаазтай, тусгай хамгаалалттай газар гэдгийг нь мэдэлгүй Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар хайгуулын лиценз олгосон, Хил хамгаалах газрынхан хилийн бүст газар ухахыг зөвшөөрсөн зэргээс төрийн байгууллагууд ажлаа хэрхэн хийдгийг харж болохоор байна. “Монзол” ХХК дархан цаазат газар алт ухсан явдлаа юу гэж тайлбарладаг вэ гэхээр “Бид лицензи авсан, ухах ёстойгоо мэдэхээс биштэнд дархан цаазтай газар байгаа эсэхийг мэдэх албагүй” гэж мэлзсэн байдаг. Үнэн хэрэгтээ “Монзол” ХХК нь 2 дугаар сарын 4-нд АМХЭГ-аас хайгуулын лиценз авсан хирнээ ашиглалтын үйл ажиллагааг хайгуулын лиценз авахаас 1 сарын өмнө эхлүүлчихсэн байжээ. Энэ балмад явдлын дараахан “Монзол” ХХК Сүхбаатар аймагт нутгийнхны шүтээн болсон Шилийн Богд уул, төрийн тахилгат Алтан овоо орчимд “Эрвэн хүдэр” гэх төмрийн ордыг ашиглахаар оролдож, бүр Алтан овооны ар дээр өрөмдлөгийн уралдаан зохион байгуулснаар нутгийнхантай муудалцаж байжээ...” гэсэн мэдээлэл байдаг юм.
Ямар ч байсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн эгчийнх нь хүү болох П.Баатарсүхийн нэр дээр байдаг, байгаль орчныг сүйтгэгч, тусгай хамгаалалттай газар нутгийг талхлагч “Монзол” ХХК-тай аваргын нэр холбогдож байна. Мөн хувьчлал нэрийн доор нэгэн аж ахуйн байгууламжийг маш хямд өртөгөөр худалдаж авсан гэх мэдээлэл ч бий. Энэ талаар бид эргэн хүргэх болно. Ямар ч байсан нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр хэмээн цэвэрч байдлыг эрхэмлэсэн аварга маань “бохирдолтой” байсан нь энэ.
24tsag.mn
Зочин · 2016/05/17
Sumiyabazartai ter neg jil tsagaan saraar uzuur turuu taarch ulaan tsaim ard tumenee hulhidaj undaanii sav shiduulseniig ni sanaj l bna
Зочин · 2016/05/17
mongoliin tor zutgesen xundee xaltai....gej
OЮУ · 2016/05/17
БАС Л ЛУЙВАРЧИН ЮМ БАЙНА ДАА. СОНГУУЛЬД БҮҮ ГАРГААСАЙ
Зочин · 2016/05/16
avargiig demjdeg shuu
Зочин · 2016/05/16
tseveree za bitgii huniig gujirdej bai hol ochij huts za hulsnii muu bichigchee
ХЭНТИЙНХ · 2016/05/16
хэрвээ хүн толгойныхоо хирээр сэтгэдэг бол "АВАРГА" маань бөхийнхөө мэхийг залуучууддаа заагаад л явж байвал зүгэр юм даа. Ер нь Хэнтий аймгийн нэртэй хуучин гурилын үйлдвэр энэ тэр гээд наад хулгайчийН ЧИНЬ ЮМ ОЛОН БИЙ ШҮҮ ДЭЭ үҮНИЙГ ХЭНТИЙН БҮХ ХҮН МЭДНЭ
эрхий · 2016/05/16
Эгчийн хүү ч толгойноос тохой зайтай байна аа. тэр Батүүл төрсөн хүүгээ юу гэж хэлээд өөрөөсөө холдуулж байгаа билээ боддоо үүнийг бичигч. Иймэрхүү юм бичиж байдаг новш тамруу
Зочин · 2016/05/16
монголын төлөө дугарсан бүхэн л ямар нэг байдлаар муу хэлүүлээд байх юм даа.
Зочин · 2016/05/16
Jaahan shiruuhen am neesen hun bolgoniig shavart hutgadag bodlogotoi shu .ene AN iihan.hiihgui ym alga.e
ttttttttttttttt · 2016/05/16
tsu tsu tsu . Egchiih ni dvv ni ingej aashilj bhad chimeegvi bga hvn nuguu jinhene tomchuudiin uuduus yajch chadahgvi ni argagvildee .