Бага насны хүүхдүүд түлэгдэх тохиолдол гарсаар байна. Өчигдөр л гэхэд Чингэлтэй дүүргийн 17-р хороонд суух И /эр.1,8н/ нь тогоотой халуун усанд бөгсөн бие хэсгээр унаж түлэгдэн гэмтсэн байна. Одоогоор хүү ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Мөн Налайх дүүргийн “Уурхайчид ... тоотод суух А /эм.1н10сар/ нь буцалж байсан тогоотой хоолонд нуруугаараа унаж түлэгдэн, ГССҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.

Тиймээс бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд анхаарал болгоомжтой байж, хүүхдээ түлэгдэхээс сэргийлнэ үү.