2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 341 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 236 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 3, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал:БЗД-ийн нутаг Доржийн гудамж, Асайт худалдааны төвийн урд замд Honda Civic маркийн авто машины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон T.Prius маркийн Э, H.Avante маркийн Д жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч 34 настай эрэгтэй Э гэмтсэн байна. Мөн БЗД-ийн нутаг 15 дугаар хорооллын 2-р байрны арын замд T.Ict маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан 8 настай эрэгтэй Т-г мөргөж гэмтээжээ.

Дулааны улирал эхлэхээр хүүхдүүд унадаг дугуй, скүүтэр, скэйтбоүрд, ролик гээд тэдний сонирхдог зугаа олон. Арваас доош насны хүүхдүүд дугуй, скүүтэр, скэйтбоүрд, ролик унах шаардлагатай ур чадвар хараахан хөгжөөгүй байдаг. Хүүхдүүд дугуй болон дээрх хөдөлгөөнт хэрэгслүүдийг ашиглах явцдаа зам тээврийн осолд өртөөд зогсохгүй, замын хажуу, хайс, нүх рүү орж, унаж осолдох нь элбэг байдаг тул эцэг эх асран хамгаалагчийн байнгын анхаарал хяналтад байх ёстой. Шалтгаан нь:

 

  • дугуй унах бие бялдрын хангалттай ур чадвар байхгүй
  • замын хөдөлгөөний учрыг олох мэдлэг, ур чадвар хомс
  • өөрсдийн хийсэн үйлдлийн үр дагаврын талаар байнга боддоггүй
  • дадал зуршил төлөвшөөгүй
  • үе тэнгийнхнийхээ нөлөө, шахалтад автаж, аюултай үйлдэл хийдэг
  • Томчууд тэдний чадавхийг хэтрүүлэн тооцдог

Дугуй болон бусад тоглоом унаж байгаа хүүхдийн эрсдэлийг бууруулахад эцэг эхчүүд юунд анхаарах вэ?

  • Сургуулийн болон тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнд унадаг дугуй унахад нь хараа хяналтандаа байлгах.
  • Авто зам дээр хэзээ ч хараа хяналтгүй унадаг дугуй унуулахгүй байх
  • Мотоцикл явдаг зам, бусад эрсдэлтэй газраас сэрэмжлүүлэх
  • Том уул толгод, замын хажуу, мөлгөр гудамж, төмөр тор, бусад хатуу ширүүн гадаргуугаас зайлсхийх
  • Скүүтэр, унадаг дугуйг нэгээс илүү хүнтэй хамт унахгүй байхад нь анхаарах
  • Баталгаатай дуулга, өвдөг, тохойн хамгаалалт байнга өмсөх хэрэгтэйг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүлээ.