Оффшор данстангууд бол эх орноосоо урвагчид
2016/05/23
Оффшорын бенефициарууд бол дансандаа 0 мѳнгѳтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД мѳн. Ийм дүгнэлтийг Лондоны дээд хэмжээний уулзалт ( саммит)-аас хийлээ.
Эльхүү саммитыг хийх санаачилгыг анх Д.Кэмерон гаргаж хэдэн сар бэлтгэсэн, энэ нь мэдээж "Панамаын цаас" хэмээн нэрлэгдээд буй Mossack Fonsek оффшор юрисдикцийн нууц баримт ил болсонтой, түүний улс тѳрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Ѳвѳг эцэг, эцгийхээ оффшор компанитай нэр нь холбогдсон Кэмерон, дутагдлаа хүлээж нүглээ наминчлан нэг ч гэсэн сайн үйл хийж нэр хүндээ авaръя гэсэн санаачилга гэх, нѳгѳѳ талаас гүтгэлэг гэдгийг нотлох акцион гэж хэлэх улс тѳрийн тоймчид ч байгаа.
Аль нь ч байлаа гэсэн оффшор гэх аймшигт үзэгдэлд дэлхийн анхаарлыг хандуулж чадлаа. Оффшор бүсэд компанитай, хувь оролцоотой тѳрийн албан хаагчдыг татвараас зайлхийсэн тѳдийхѳн хэмжээнд харж, ярих нь туйлийн хариуцлагагүй бѳгѳѳд алдаатай үзэл баримтлал юм байна, мэдүүштэй л юм. Ихэнх улс орнууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн шууд баривчилж, зарим улсад бүр эрүү үүсгэн цаазлан хороох ял тулгаж байна. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалга, буурьтай дүгнэлт ажээ.
Ийм дүгнэлт мэдээж аргумент шаардана, үүний тулд ерѳѳсѳѳ оффшор гэж юу вэ гэдгийг мэргэжлийн үүднээс тайлбарлах хэрэгтэй ч юмуу гэсэн юм бодогдов. Хэлбэрийн хувьд аль болохоор улс тѳржүүлэхгүй, агуулгыг тодорхой хүн, хэсэг бүлэгт чиглүүлэн хандуулахгүй, гагцхүү нүцгэн үнэнийг хэлэхийг хичээлээ.
Гэхдээ, ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэдэг "цол" бизнессманнууд руу биш, тѳрийн албан хаагчид, тангараг ѳргѳсѳн улс тѳрчид рүү чиглэгдэж байгаа болохоор ямар нэг утгаар улс тѳртэй гарцаагүй холбогдох л учиртай юм шиг байна. Эхлээд, дээд хэмжээний уулзалт ( саммит) дээр тэргүүлэх гүрнүүдийн тѳрийн чухал албаны хүмүүсийн хэлсэн үгнээс товч сийрүүлэн мэдээлэх нь дээр байх гэж бодогдлоо. Бас сэдэвтэй холбогдолтой мэргэжлийн ганц нэг индекстерм ( түлхүүр үг) -нд чадах ядахаараа тайлбар ѳхийг зорив.
Лондоны дээд хэмжээний уулзалт (саммит)
Дэлхийн 40 гаруй орны тѳрийн тэргүүн, тэргүүнүүдийн бие тѳлѳѳлѳгч нарын дээд хэмжээний уулзалт энэ сарын 14-нд Лондон хотноо болж АВЛИГАЛ ( corruptio)-ын асуудлыг буурьтай авч хэлэлцжээ. Урьд ѳмнѳ авлигалын асуудлаар хийж байсан форумнуудаас ялгаатай нь гэвэл саммитын декларацийг хэрэгжүүлэх ажилд шууд ханцуй шамлан орцгоож нилээд орнуудын тѳлѳѳлѳгчид оффшор данснуудын бенефициаруудыг нээлттэй зарлаж, оффшор компаниудын санхүүгийн үйл ажиллагааг тунгалаг ( шилэн) болгоно гэж амлан мэдэгдэл хийсэнд оршино.
Мѳнгѳ угаалга ( money laundering), хээл хахууль, бенефициарын довтолгоо, тѳрийн наймаа, тунгалаг санхүү гэсэн сэдвүүдийг саммит дээр хэлэлцэж, салбар хуралдаанууд, хэсэгчилсэн зѳвѳлгѳѳнүүдийн орчинд оффшорын асуудлыг гүнзгийрүүлэн дахин ярилцжээ.
Оффшорын асуудалд басамжлах, утга агуулгы нь үнэгүйдүүлэх маягаар хандаж ирснээр дэлхийг бүхэлд нь, ялангуяа жижиг улсуудын эдийн засгийг сүйрүүлэх аюулд хүргэж байгаагг хуралдаанууд онцолж, тоо, баримтаар нотоллоо. Жил бүр 1,5-2,0 триллион доллартай тэнцэх мѳнгѳн хѳрѳнгѳ, оффшор компаниудын данс руу урсаж, дэлхийн үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний статистикт орохгүй, эргийн гадуур гүйж байгаа нь сэрдхийм тоо юм. Ялангуяа газрын баялаг ихтэй Нигери, Монгол шиг хѳгжлѳѳр буурай орнуудаас мѳнгѳн хѳрѳнгѳ гадагш урсч байгаа нь улс оронд девальваци үүсгэх, мѳнгѳний бодлого алдагдах үндсэн эх сурвалж, шалтгаан болж, эдийн засгийг макро орчинд нь зүгээр л нураачихаж байна, үүнээс үүдэн тоотой хэд нь баяжиж, дундаж давхарга сүйрч, нийгмийн үндсэн масс ядуурлын ангал руу шидэгдэж байна.
ЭХ ОРОН ТУСГААР ТОГНОЛ...гэж тангараг ѳргѳчихѳѳд ийм юм хийгээд байгаа увайгүй хүмүүсийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэх категорид хамруулахаас ѳѳр зам олдохгүй байгаа нь зүй ёсны мэт санагдаж байна. Гадаадын ХО зогссоноос эдийн засаг унасан гэдэг нь худлаа тѳѳрѳгдѳл байж, ард олны ядуурлын үндсэн шалтгаан нь эх орныхоо баялгийг гадагш зѳѳж, дундаас нь хѳрѳнгѳ зувчуулан оффшор руу урсгаснаас үүдэлтэй байсныг саммит нотоллоо.
Д.Кэмерон:...авлигал бол дэлхийн ѳмнѳ тулгамдсан олон асуудлуудын ундарга, эх сурвалж...эдийн засгийн ѳсѳлтийг сааруулж, сул ажлын байрыг сорчихож байна. Авлигал хамгийн ядуу хэсгийг дайрч хаашаа ч гарах гарцгүй болгож байна. Авлигачид, аюулгүй байдлыг хулгайлж, дээр нь бас заналхийлж, хамгийн цагаандаа гарсан экстремист бүлэглэлүүдтэй нийлэн тэврэлдэн янаглаж байна. ( Манайд яг л тийм байгаа И.Ц) Тэхээр, авлигачидтай хийх тэмцэл нь нэг удаагийн байж таарахгүй, байнгийн, цаг хугацаа тэвчээр шаардсан ажил, тодорхой зорилгот реформууд болох ёстой юм.
Улс орнууд авлигалтай тэгш тэмцэл явуулж чадахгүй байна. ( манайх руу хандаад хэлчих вүү дээ! И.Ц). Ийм нѳхцѳлд, даяарчлалын хүнд асуудлуудад зориулагдсан хѳрѳнгѳ хэний гарт очих нь мэдэгдэхгүй, найдваргүй болж хувирах гээд байна. ( энэ ч гарцаагүй Укрианыг чиглүүлээд манайхыг дайруулаад хэлчих шиг боллоо, бондуудын зарцуулалт! И.Ц) ...хѳгжил буурай орнуудад зориулан олгосон хѳрѳнгѳ хэний гараар орж байгааг хѳгжилтэй орнуудын лидерүүд хянах цаг болсоон.
( энэ ч G20-д хандсан уриалга болоод явчихлаа И.Ц) Авлигалаас болсон алдагдал дэлхийн хэмжээнд жил бүр 2 триллион фундэд хүрчээ...авлигал дэлхийгээр нэг тарлаа. АВЛИГАЛ БОЛ НИЙГМИЙН ХОРТ ХАВДАР. Татваргүйн диваажинг цэглэх цаг нь болсоон... (оффшорыг хэлж байгаа бололтой И.Ц)... Авлигалтай тэмцэл хийхэд...амиа хичээсэн банкирууд, санхүүчид, гар хѳл нь болсон хуульчид их саад болж байна. Улаан туг барьсан худлаа эх орончдод алив хойшоо бай! гэж хэлцгээе!, тэд гай болоод байна...( за энэ ч бас манайхыг л хэлээд байгаа юм биш үү? И.Ц) Их Британи улсын хувьд, дараа сараас эхлэн бенефициаруудаа хайр найргүй илчлэх болно...гэхчилэн шударга, сайхан илтгэлээ.
Д.Кэмероныг дагаад, Франц, Шинэ Зеланд, Жордан, Индонез, Ирланд, Грузи...зэрэг улсуудын тѳлѳѳлѳгчид иргэдийхээ оффшор данс, бенефициаруудаа ил болгохоор амлан мэдэгдэл хийв. Оросын ГЯ-ы орлогч сайд, Путины бие тѳлѳѳлѳгч О.Сыромолотов..Сталины ЗХУ, Черчиллын Их Британитай эвсэн Гитлертэй тэмцэж явсан түүх бий. Орос Английн харилцаа одоохондоо нэн тѳвѳгтэй байгаа ч авлигалын эсрэг тэмцэлд дахин нэгдэх болно...гэв.
Дж.Керри:...дэлхий олон дайсантай, дайсагналтай учирч байна. Авлигал гэдэг дайсан маш аюултай, олон улсын терроризмаас дээрдэх ч юм алга. Авилгачдад ѳрѳвдѳх сэтгэл гэж алга...оффшор данс, хѳгжиж буй орнуудаас млрд, млрдаар нь хулгай хийсэн мѳнгѳний авдар боллоо, хѳгжиж байгаа орнуудад боловсрол хѳгжүүлэх, гүүр барих мѳнгѳ эргийн цаана хуримтлагдаж байна...африкийн генералууд, авлигын эзэн олигархиуд, авлигад хүлүүлсэн диктаторуудын тухай ярьдаг цаг ѳнгѳрч,...хѳгжил буурай орнуудыг тонон дээрэмдэж, луйвардаж, хулгайлж байгаа хѳгжилтэй орнуудын санхүүгийн луйварчид, дантистууд, тэдний хамсаатнуудын тухай илүү ярих цаг ирсэн байна. ( тэр хамсаатан гэдэгт буурай орны хулгайчдыг ч хамруулан эрүү үүсгэн баривчлах нь зүйтэй И.Ц) Буурай оронд авлигалтай тэмцэл хийх мѳнгѳ байхгүй, агентлаг байгуулах замаар тэдэнд туслах ёстой...гэж хэллээ. Оффшор дансны эсрэг санхүүгийн шийдвэртэй арга хэмжээ авахыг Их 20-ын орнуудад хандан уриаллаа.
Оффшор бол мѳнгѳ эргийн гадуур урсдаг ДАЛД ЭДИЙН ЗАСАГ
Эрэгт хашигдан, голдирлоо даган урсаж байх ёстой хѳрѳнгѳ, эргээс халин гарч стандартт, зохицуулалтгүйгээр хѳврѳх мѳнгѳний гүйлтийг ОФФШОР гэж, тэрийг хянаж байгаа албан бус орлоготой компаниудыг ОФФШОР БҮС гэж ойлговол зохино. Дэлхийн оффшорт байгаа хѳрѳнгийн хэмжээ 2015 оны хуучирсан статистикаар 34 триллион долларт хүрчээ. Үүнээс 11,5 триллион орчим нь дэлхийн зартай саятан, млрдерүүдийн хѳрѳнгѳ эргэлдэж байна, тэдний нэр нууц ( бенефициарууд), трастууд нь ил ( манайхаар бол С.Баярцогт) гардаг байна. Энэ бол их мѳнгѳ, манай гариг дээрх мѳнгѳний 3/1 нь гэсэн үг.
Хамгийн аюултай нь эрэг дотроос мѳнгѳн хѳрѳнгѳ, гадагш урсан оффшорт маш хурдтай цутгаж байгаа, дэлхийн эдийн засгийн тэлэлтэд бодитой саад болж байгаа, баялаг ихтэй жижиг орнуудыг сүйрүүлж байгаад оршино. Оффшорт цутгах мѳнгѳн урсгалын эх авдаг газраар Нигери, Монгол ( байгалийн баялаг), Афганастан, Колумби ( хар тамхи), далайн арлын жижиг улсууд ( аялал жуулчлал)...зэрэг улс орнууд аль хэдийн тодорчихоод байна.
Оффшортой тэмцэх боломжийн гэмээр зарим арга, үзэл баримтлалыг ойлгохын тулд холбогдох түлхүүр үгнүүд ( indexterm)-ийг мэдэж байх нь зүй гэж үзээд энд товч тайлбар хавчууллаа.
- offshore shelf companies, off the shelf offshore companies, ready made offshore companies...гоё гоё нэрнүүд, эднийг ХУЛГАЙЧ НАРЫН БҮЛЭГЛЭЛ, эсвэл зүгээр л БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАР гээд товчоор ойлгочиход хол зѳрѳхгүй. Дэлхий дээр нийтдээ 500 гаруй мянган оффшор компани байгаа гэсэн баримжаа тоо байдаг, үүнээс 214000 компаны баримт Невада, Хонхонг, Виржины арлуудын 21 юрисдикцын нууц алдагдсанаар 2,5 сая файлиар үндсэндээ ил болжээ. Дэлхийн 46 орны 86 эрэн сурвалжлах сэтгүүлчдээс бүрдсэн баг бүгдийг "ПАНАМЫН ЦААС" шиг л ил болгоно гэдгийг амлачихсан байгаа. Оффшор компаны ханш яг ѳнѳѳдрийн байдлаар UК-д 1700$, Хонхонгод 3150$, Белизэд 800$, Канадад 219$, Панамд 1550$, Сейшелийн арлуудад 550$ байна. Манайхан оффшор компаниудаа аюулд орчихоос нь ѳмнѳ амжиж худалдчихсан нь дээр дээ!
- beneficiary ( фр) Оффшор хѳрѳнгийн хууль ёсны эзэн, НУУЦ НОЁН гэж ойлгоход болно. Ихэнхдээ, жинхэнэ хулгайч нар нь бол тэд. Хѳрѳнгѳ захиран зарцуулах бүрэн эрхээ итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч нартаа шилжүүлсэн байдаг тул тэднийг илрүүлэх нь ярвигтай хэцүү, заримдаа бараг боломжгүй.
- trust Итгэмжлэгдсэн тѳлѳѳлѳгч буюу хѳрѳнгийг захиран зарцуулагч. Трастууд ѳѳртѳѳ тодорхой хэмжээний хувь хѳрѳнгѳ эзэмшдэг.
- trust law Итгэмжлэгдсэн хѳрѳнгѳ, хѳрѳнгийн хэмжээг бенефициар тусгай декларациар тогтооно.
- declaration of Trust Хѳрѳнгѳ захиран зарцуулах эрхийн бичиг. Трастад ямар хэмжээний эрх мэдэл ѳхийг бенефициар энэхүү баримт бичгээр ганцаарчлан шийдвэрлэнэ.
- letter of wishes Бенефициарын захиас, маш нууц баримт бичиг. Зарим нѳхцѳлд юрисдикциэс гадуур явчих ч тохиолдол бий. Трастыг солих, хѳрѳнгѳ шилжүүлэх тохиолдолд голдуу ашиглана.
- jurisdictio (лат) Юрисдикци нь оффшорын эрх зүйн орчин гэж ойлгогдоно. Амьдрал дээр оффшор бүс, компаныг нээх, хаах, худалдах, худалдан авах, нэр шилжүүлэх ажил эрхэлдэг ТѲВ хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг хууль эрх зүйн компаниуд мэт харагддагч, бүхэлдээ оффшор нутаг, орнууд, бүс, компаниудын бохир ажилбарын зангилаа газрууд юм. Нэг юрисдикцийн тѳв тус бүрдээ олон тооны оффшор бүсийг хариуцан ажилладаг. Хятад, Хонхонг, Тайваны 3 юрисдикци гэхэд л 20 мянга гаруй оффшор компаны 79000 бенефициар, трастуудыг хамарч байх жишээтэй л юм. АНУ-ын юрисдикциудад 7325 бенефициар харъяалагддаг бол, Оросых 6285, Их Британых 5676, Швейцари 4595...гээд жагсаалт цааш үргэлжилнэ.
Юрисдикциудыг үндсэнд нь 3 ангилж үздэг. 1. ОУ-ын санхүүгийн стандартыг мѳрдѳж байгаа. 2. ОУ-ын стандартыг хүлээн зѳвшѳѳрсѳн боловч хараахан мѳрдѳѳгүй байгаа. 3. ОУ-ын санхүүгийн стандартыг мѳрдѳхѳѳс татгалзсан гэж.
- Fle chlen ( албан бус хэллэг) Мѳнгѳ үсэргэх буюу бенефициаруудын аман захиасаар мѳнгѳ шилжүүлэхийг хэлнэ. Гүйлгээний нууцгай ажилбар.
- questionable transactions Сэжигтэй гүйлгээ
- aggresive minimization of the taxation Татвараас чѳлѳѳлѳх нѳхцѳл
- MoneyVault бенефициаруудын нуувчинд байгаа мѳнгѳ, албан бус хэллэг. Манай бенефициарууд зарим нь энийгээ мартчихдаг, эсвэл банкныхаа кардыг эрээд олдоггүй юм гэсэн.
Оффшорын эсрэг тэмцэл хийгээд деоффшоризаци
Оффшорыг гаднаас нь, хэлбэр талаас нь ѳнгѳцхѳн харахуйд дээд тѳвшинд боловсрогдсон юрисдикцитэй, татварын олон талын хѳнгѳлѳлт үзүүлдэг санхүүгийн чамбай хѳшүүрэгтэй мэт байдаг ч үнэн хэрэгтээ бол хулгайн мѳнгѳний НУУВЧ юм. Ялангуяа тѳрийн албан хаагчид оффшортой нэр холбогдох ёсгүй, энэ бол нотолгоо шаардхааргүй ойлгомжтой зүйл. Албан баримтаар бенефициарын нэр харагддагүй байдлыг далимдуулаад ѳѳрсдийгѳѳ цэвэрхэн болгож батлах гэж оролдоод уг нь нэмэргүй, оффшортой холбогдсон л бол асуудал үүсчихсэн гэсэн үг. Улс орнуудын үндэсний эдийн засаг хямралд ѳртѳѳд байхад оффшор далд эдийн засаг хүчирхэгжээд, цэцэглээд байгаа нь дэлхий дахины анхаарлын тѳвд орж хүчирхэг гүрнүүдийн нэгдмэл бодлогын тэмцлийг ѳѳр дээрээ дуудав бололтой.
Их G20-ын тэргүүнүүдийн бие тѳлѳѳлѳгчид цуглаж, ОУ-ын стандарт мѳрдѳхгүй, мѳрдѳхѳѳс татгалзаж байгаа бүх юрисдикцийг нураах стратеги дээр тохиролцсон сурагтай байна. Энэ сарын 30, 31-ний ѳдрүүдэд Сингапурт дахин уулзалдaхаар болжээ. Их Британи, Афганастан, Кени, Франц, Недерланд, Нигери гэсэн 6 орон бенефициаруудаа зарлахад бэлэн болжээ, маш шуурхай ажиллаж байна даа. Дээр нь 29 орон тун удахгүй зарлах юм байна. Ялангуяа далайн арлуудын юрисдикцийн компаниудыг мѳнгѳн хѳрѳнгѳѳ, оройтоогүй дээр нь татаж авахыг зѳвлѳсѳн байна. Оффшортой холбогдсон бүх шуурхай мэдээлэл The Guardan...аар дамжин цацагдаж байгаа юм байна. Дараагийн G20-ын тэргүүнүүдийн шуурхай селектор уулзалтад Интерполын тѳлѳѳлѳгч оролцож мэдээлэл хийх юм байна.
Деоффшоризация (de-offshorization) гэдэг нэр томъёог анх 2013 онд Оросын санхүүгийн мэргэжилтэн А.Захаров гэгч гаргаж таьсан, Путин түүнийг маш их дэмжсэн байгаа, амьдрал дээр сайн хэрэгжиж яваа үйл явц. Оффшорыг аажмаар оншор (onshor) болгох зорилготой механизм юм. Деоффшоризацыг Орост голдуу хѳрѳнгѳ оруулалтаа даган орж ирсэн, байнгийн оршин суугчдын ( resident) статустай гадаадын иргэд, биенессманнуудад зориулан хийж байна. Агуулга нь татварын болон бусад зарим талаар оффшороос ч илүү ашигтай байх нѳхцѳл олгох, гагцхүү мѳнгѳн хѳрѳнгийн урсгалыг эргийн дотор эргүүлэх, үндэсний орлого, татварын орчинд татан оруулж ирэх утгатай юм. Сахалинд ийм юрисдикцын тѳв нээчихээд байгаа, оффшор биш оншор бүс гэсэн үг. Манайх гадаадын иргэдэд зориулж Халх голын чѳлѳѳт бүсэд ийм юрисдици нээж болох талтай.
Дүгнэлт
Манай цѳѳн биш тооны хүмүүс оффшортой нэр холбогдлоо. Дэлхийн аль ч улс оронд оффшортой тэмцэх ажлыг тѳр, улсын тэргүүнүүд нь хариуцаж байна. Манай ерѳнхийлѳгч энэ тал дээр дэндүү мѳлгѳр байна, шийдвэртэй, хурдтай, амаар биш ажил хэрэгчээр хѳдлѳх байдал харагдахгүй байна. Оффшортой тэмцэх ажлыг тэртэй тэргүй ил болчихсон С.Баярцогтын нэрийг дурдсанаар хязгаарлаж болохгүй. Оффшортой холбогдоод байгаа бүх хүмүүсээс албан тайлбар бичгээр авч, зувчуулсан хѳрѳнгийн эх үүсвэрийг судлах шаардлага байгаа.
Энэ тал дээр, ДеФакто Жаргалсайхан, сэтгүүлч Б.Номинчимэд болон бусад нийтлэлч нартай санал нэг байна. Оффшорын эсрэг давалгаан дэлхий даяар үүсчихээд байхад, олигтой хийж гавьсан юмгүй, ийм байдалтай АСЕМ-д ирэх тѳрийн тэргүүнүүдийн нүүрийг харахад хэцүү л байх. Хандлагаа ч гэсэн ѳѳрчилмѳѳр, оффшортой нэр холбогдсон л бол гэмт хэрэгтэн, дансанд мѳнгѳ байгаа эсэх, хэний нэр дээр байгаа энээ тэрээ ердѳѳ хамаагүй гэсэн дүгнэлт бол бодитой, асуудалтай хүмүүс гэсэн үг. Сургууль цэцэрлэг, ясли эсвэл үйлдвэрийн тѳслийн санхүүжилт болчих ёстой байсан ард түмний хѳрѳнгийг млрдаар нь гадагш, эргийн чанад руу зѳѳсний нь бодвол тэднийг цовдлох, эсвэл амьдаар нь сор залсан ч багадахаар нүгэл хийсэн хүмүүс шүү.
Гэхдээ тэд нар монгол улсын иргэн. Дэлхий даяар оффшортой хатуу тэмцэхээр болчихлоо, оффшорын жинхэнэ бенефициарууд нь голдуу гадаад улсын иргэн болохоор хѳѳрхий монгол трастууд, хувь хүртэгчдийн мѳнгѳ эрсдэлтэй тулгарлаа, хулгайч ч гэсэн иргэн гэдгээр нь монголын тѳр тэдэнд хандах ёстой байх, ямар алж хядалтай биш дээ. Хѳлѳѳ шивэртлээ гээд тайраад хаячихдаггүй биз дээ. Энэ тал дээр 2 гарц байна.
1. Монголын бенефициар, трастуудад, оффшорт байгаа бүх хѳрѳнгѳѳ эх орондоо оруулж татах нѳхцѳл олгох, тэртэй тэргүй хураагдах мѳнгийг хүний нохойд идүүлэх хэрэггүй. Монголын тѳр үүнийх нь тѳлѳѳ ганцхан удаа эрүүгийн хэргээс уучилж болох талтай, тийм туршлага хойд хѳршид байгаа. Путин ийм арга хэмжээ авч чадсанаар Киприйн нэг оффшор банк дампуурахдаа хүрч, Орост 2 млрд долл. тѳвлѳрсѳн туршлага бэлхнээ байгаа.
2. Оффшорын хууль гаргах, монголд олон улсын стандартад нийцсэн оффшор юрисдикци нээх. Оросын Алтайн хязгаар ч юмуу, Сахалин, эсвэл Чехийн туршлагыг сонирхож болно. Халх голын чѳлѳѳт бүсэнд нээвэл тохиромжтой, Хятадын млрдерүүдийн сонирхлыг давхар татаж болно. Гэхдээ энэ бол цаг хугацаа, судалгаа шаардах ажил байх.
Нѳгѳѳ талаар, оффшорт нэр хавчуулагдсан хүмүүс бичгээр тайлбар гаргаж ѳгѳѳд ард түмнээс уучлал гуйчихсан нь дээр дээ. УИХ-д нэрээ дэвшүүлнэ гэж тэнэгтэх, хамгаалал эрэх, цэвэр болж харагдах гэж олон юм чалчихын аль нь ч явцгүй, асуудлаа улам л даамжруулна гэсэн үг. ХУЛГАЙЧ хүнд ч дотор талдаа ХҮНИЙ МѲС, гадна талдаа ИЧИХ НҮҮР гэж байх л ёстой баймаар, монгол хүн л юм бол!
Эдийн засагч социологич И.Цэрэнхүү
Зочин · 2016/05/23
horngiig ni huraa ed nariin mongo gej yu bsan yum erh medlee ashiglaj l hulgailj awsan mongo odo songoltoo zow hiihgui bol daraa tsusaar uilaad ch aldsan buhnee olj awch chadahgui ard tumeen hodoonii aaw eejtai zaluuchuudaa zahiarai