Барилгын компаниуд нууцаар орон сууцныхаа үнийг хямдруулжээ
2016/05/24
-ИРГЭД ХӨРСӨН ДЭЭРЭЭ БУУСАН ҮНЭЭР ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВЧ ЭХЛЭВ БОЛОЛТОЙ-
Орон сууцны үнийн хөөрөгдөл хөрсөн дээрээ бууж эхэлжээ. Барилгын компаниуд бие биедээ хэлэлгүйгээр үнээ буулгаж, иргэд зах зээлийн бодит үнээр орон сууцаа худалдан авч эхэлсэн байна. Гэхдээ барилгын компаниуд олон нийтэд шууд ил гарч ирээд “Манай компани мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр үнэлж байснаа 1.6 сая төгрөг болгож хямдрууллаа” гээд зоригтой мэдэгдэл хийж, зар сурталчилгаа цацаж чадахгүй байгаа юм байна. Харин нууц байдлаар шинээр ашиглалтад орсон орон сууцны үнэ хямдарчээ. Энэ талаар бид дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэсэн юм.
Зарын сонин болоод, зар сурталчилгааны сонинууд дээр “Ашиглалтад ороод удаагүй шинэ орон сууц хямд үнээр худалдана. Найман хувийн зээлд хамрагдах бүрэн боломжтой. Эсвэл “Мөнгөний яаралтай хэрэг гарсан тул маш хямдхан үнээр буюу мкв-ыг 1.6 сая төгрөгөөр зарна. Шинээр ашиглалтад орсон ...... хотхонд бартераар орон сууц худалдана. Автомашин, мал, барилгын материал, хурдан борлогдох бараа бүтээгдэхүүн оролцуулж болно” гэх зар дүүрэн байх боллоо. Дээрх заруудыг анх харахад жирийн иргэнд мөнгөний хэрэг яаралтай гараад шинээр худалдаж авсан байраа хямд үнээр худалдах гэж байгаа мэт харагдана. Харин заруудыг тогтож ажиглаад харахаар өнгөрсөн жил, эсвэл он гараад ашиглалтад орсон сүүлийн нэхэн хотхоны орон сууц байх ажээ. Бүр тодруулбал, зарын доорх холбоо барих утасны дугаар нэг компанийн ажилтнуудын дугаар байх. Барилгын компаниуд орон сууцныхаа үнийг 5-11 сая төгрөгөөр хямдруулжээ. Гэвч юунаас болж барилгын компаниуд үнээ хямдруулснаа бусдаасаа нууцалж, хэн нэгнээс болгоомжилсон байдалтай худалдаалах болов. Тэд барьсан барилгынхаа үнийг буулгаж байгаа гэдгээ нуух болсон цаад шалтгаан юу вэ.
“ХЭДХЭН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭРХ АШГААС БОЛЖ НЭРЭЭ НУУЖ, ҮНЭЭ ХЯМДРУУЛСАН”
Бид зар дээрээс Хан-Уул дүүрэгт ашиглалтад ороод найман сар болж байгаа нэгэн орон сууцны барилгын компанийн менежертэй холбогдож, үнэ ханшийг нь асуусан юм.
“Ахад нь яаралтай мөнгөний хэрэг гараад л метр квадратыг нь 1.6 сая төгрөгөөр үнэлж, байраа худалдаалж байгаа юм. Урьдчилгааны 30 хувь байгаа гэвэл банкны зээлийг нь хамт хөөцөлдөж өгнө. Банкинд таньдаг хүн байгаа” гэх. Хэд хэдэн удаа өөр өөр мкв-тай байрыг асууж үзээд “Та хувь хүн биш. Компани төлөөлж байгаа хүн байна. Яагаад компанийнхаа нэрийг гаргахгүй байгаа юм бэ” гэлээ. Мөн энэ талаар сурвалжлага бэлтгэж байгаа гэдгээ ч хэлэв. Ингээд түүнтэй уулзаж компанийнхаа нэрийг нуух болсон талаар нь ярилцлаа. Тэрбээр компанийнхаа болон өөрийнхөө нэрийг сонин дээр гаргахгүй байхаар тохиролцож ярилцлага өгсөн юм.
-Юунаас болоод компанийнхаа нэрээр биш хувь хүний нэр ашиглаж орон сууцны барилгаа зарж байгаа юм бэ?
-Ингэж л худалдахгүй бол борлохгүй байна шүү дээ. Манай компани барилгын салбарт ороод 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд маш олон орон сууцны барилга ашиглалтад оруулсан. Иргэд ч манай компанийн барьсан барилгад сэтгэл хангалуун байдаг. Бид чанарыг эрхэмлэж ажилласаар өдий хүрч байна. Гэхдээ компанийнхаа нэрийг нуух шаардлага эдийн засгийн хямралаас гадна бусад хүний эрх ашгийг бодоод гараад байна. Өнгөрсөн жилээс орон сууцны худалдан авалт хэд дахин буурсан. Найман хувийн зээлээр маш олон гэр бүл байртай болж чадсан. Барилгын компаниудын хувьд ч худалдан авалт нэмэгдэж ашиг орлого сайжирсан. Гэтэл эдийн засгийн хямралаас болоод Монголд бэлэн мөнгөтэй хүн байхгүй болчихсон. Худалдан авалт байхгүй болчихоор компаниуд дагаад хямарчихсан. Ихэнх нь барилга барихдаа банкнаас зээл авдаг. Орон сууцаа зарж дуусаад эргүүлээд зээлсэн мөнгөө өгнө гээд өндөр хүүтэй зээл авчихсан. Мөн гүйцэтгэгч компаниуд болон ажилтнуудынхаа цалинг зээл аваад хагасыг нь өгчихсөн байдаг. Тэгсэн худалдан авалт байдаггүй, компанийн данс улайчихсан. Хэдэн талаас өр нэхэгдээд суух байх газраа олж чадахгүй хүнд байдалд орж байна. Банкны мөнгө нэхэгдээд байдаг. Барьцаанд тавьсан эд хөрөнгө хурааж авах гээд байдаг. Зөвхөн манай компани биш барилгын салбарт ажиллаж байгаа олон компани иймэрхүү дүр зурагтай байна. Тэгээд байрныхаа үнийг хямдруулж байгаа. Бүр худалдан авч байгаа хүнд маш олон боломж олгож байна.
-Тухайлбал?
-Урьдчилгаа төлбөр хүрэхгүй байгаа бол автомашиныг нь өндөр үнээр худалдан авч байна. Малчдаас малыг нь зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаад авч байна. Хурдан аргаар борлогдох юу л байна тэрийг нь урьдчилгааны мөнгөнд оруулаад авч байгаа. Саяхан гэхэд хувцас худалдаалдаг хүн манайхаас байр авсан. Дөрвөн сая төгрөгийн хувцас урьдчилгаа мөнгөнд авсан. Түүнийгээ цалингаа бүрэн өгөөгүй ажилтнуудад мөнгөний оронд өглөө. Арматурын төмөр, гурил, будаа гээд мөнгө болж болох юу л байна тэр бүхнийг бартераар авч байна шүү дээ. Сүүлдээ барьсан барилгаа зарах гэж панзчин болж байна. Урьдчилгааны мөнгөнд ирсэн машинаа мөн л өрөнд шилжүүлээд өгдөг. Барилгын материалыг шинээр барилга барьж байгаа танил компани руугаа хямдхан зарж байна.
-Энэ бүхэн компанийнхаа нэрийг нуух, орон сууц хямдарсан гэдгээ олон нийтэд хэлэхгүй байх шалтгаан юм уу?
-Үгүй ээ. Би чамд барилгын салбарын өнөөгийн дүр төрх ямар байгааг хэллээ. Юунаас болоод компаниуд орон сууцны мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгаад байна вэ. Хоёр жилийн өмнө мкв-ынхаа үнийг 2.5 сая төгрөгөөр зарж байлаа. Гэтэл яг одоо орон сууц сонирхож байгаа хүмүүсийн сард авч байгаа цалин зээл авахад хүрэхгүй байна. Иймд үнээ буулгаж байж худалдан авалт нэмэгдэнэ. Бид бүхэн эдийн засгийн хямралаасаа эргээд гарна. Үнээ огцом хямдруулж байгаагаа олон нийтэд зарлаж болохгүй байна. Барилгын компаниуд хэд хэдэн холбоонд хамаарагддаг. “Та бүхэн орон сууцныхаа үнийг хямдруулж болохгүй. Тэгвэл барилгын салбар тэр чигтээ сөнөнө. Маш олон компани хаалгаа барина” гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн хэнийхээ эрх ашгийг бодоод үнээ албан ёсоор хямдруулж байгаагаа хэлж чадахгүй байна. Саяхан гэхэд нэг компани үнээ 1.7 сая төгрөг болгоод хямдруулсан гэсэн зараа барилга дээрээ өлгөчихсөн. Компанийн захирлыг нь холбоод болон олон компанийн захирал загнаад сүйд хийчих шахсан гэсэн. Барилгын компаниуд хар хайрцагтай, нэгдсэн бодлоготой байх ёстой гэж үздэг. Үүнээс болоод л компаниуд хувь хүн мэт дүр эсгээд өөрийнхөө эд хөрөнгийг хулгайч хүн шиг далдуур зарж байна шүү дээ.
-Орон сууцныхаа үнийг буулгаж байгаагаа зарлах гэхээр бусдынхаа эрх ашгийг үнэхээр хөндөөд байгаа юм уу?
-Би буруу бодож байж болно. Гэхдээ банкнаас огт зээл авалгүй өөрийнхөө хөрөнгөөр барилгаа барьсан. Маш их хэмжээний ашиг олох тооцоо гаргачихсан цөөн хэдэн толгой компанийн эрх ашгаас болж дундаж давхаргын компаниуд хөлд нь чирэгдээд байна. Одоо худалдаалж байгаа бодит үнээрээ орон сууцаа зараад дуусах юм бол манай компани бага зэргийн алдагдал хүлээгээд эргээд сэргэчихнэ.
-Таны ярианаас мкв-ынхаа үнийг 5-9 сая төгрөгөөр буулгасан ч компаниуд ашиг олно гэж ойлгож болох уу?
-Бид тооцоо судалгаа хийж үзсэн. Анх тооцоолж байснаас хэд дахин буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ ямар ч байсан ашиг гарсан гэв. Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул гээд дүүргүүдэд шинээр ашиглалтад орсон орон сууцны барилгуудын эзэд болох компаниуд бүгд л дээрх хариултыг дуу нэгтэй өгч байна лээ. Мөн орон сууцны үнийн хөөс хагарч, үнэ нь хөрсөн дээрээ буужээ. Иргэд орон сууцаа бодит үнээр худалдан авч, компаниуд ч ашигтай байгаа юм байна. Хэдэн толгой компани л барилгын үнийг хүчээр барьж байгаа ажээ. Үүнээс гадна орон сууцны үнэ цаашид ч буурна гэдгийг борлуулагчид ярьж байна.
Э.Баатар
Зочин · 2016/05/31
Байшингийн бүү ав хувхай мөлжигчид
Зочин · 2016/05/26
Nerteigeer n unegui avaach ta nar
Зочин · 2016/05/26
bitgii shaa ali ch gazar ali ch ulsad 1 say tugrugiin m.kv iin bair bhgui shuu eniig bi haa ch helne barilgiinhan ymar barilga barih gazraa unegui avaad bgaa yu zasgiin gazar ene asuudlaa shiidej uguugui bj barilgiin m.kv une hezee ch 1 say bolohgui bitgii muruud gazriinhaa asuudliig shiideed ugchih tgvl bair chin 1 say hurch magadgui. Ta nar bitgii iim hudlaa medeelel taraagaad bai. hotiin zahiin 5 huvid bagtaj chadaagui bairnii une ugaasaa unasan. harin hotiin tuviin bairnii hansh unana gj hezee ch baihgui gazriin bairlal barinii hansh gj yum bas bdgiin shdee amnii zorgoor shuumjleh yumaa ene mongolchuud
Зочин · 2016/05/25
Шинэ байр чинь хуучин байрнаас жижигхэн тэгээдгал тогоо нэг үнэиэй хэцүү л юм байна лээ.
zochin · 2016/05/25
buurnaa gj bodoj bgaa humuus ediin zasgiin sudalgaa muu l bna daa
hytadad oron suuznii une usuud ehelsen bgaag harahad manaid 2017 onoos une usnuu gedeg n todorhoi bna
Зочин · 2016/05/25
Бүгдээрээ байраа авахгүй хүлээнэ шүү. Мөнгөө банканд хийчих өр төлж байна гэж бодоод мөнгөө бага багаар нэмээд л хадгалаад бай. Сая төгрөг болоод ирмэгц мөнгө 30%даа хүрнэ. Бодит үнээр нь байраа авна шүү. Энд бичсэн шиг нууцаар зарж байгаа ч гэсэн авахгүй бай. УИХд орсон томчууд нь дахинигарч чадахгүй мөнгөгүй болоод ирэхээр та бид л хожно хүлээгээрэй. Байр авахгүй.
Зочин · 2016/05/24
Haaguur baa ter hymdhan bair sonirhii
Зочин · 2016/05/24
bair abmaar l bna haana hymd bnaa
irgen · 2016/05/24
neereee 1.300.000 bolchihson bainalee shdee zahaasaa ehleed
lhagva · 2016/05/24
ugaasaa odoo oron suuts hudaldaj avah hun baigaa umuu hoolniihoo mongotoi zuuraldaj baihad . oron suuts hudaldaj avah heregtei humuus ni bugd shahuu avsan erelt baigaa met haragdaj baigaa ch 1 saya togrog bolj buursan ch hyamral duustal ogt hudaldaj avah bolomj unendee alga
Зочин · 2016/05/24
sain buurhaar n avnaa.. 1 kv n Saya umu ternees doosh buuval avnaa. ugui bol mongoo daraad hevtchine dee...
Зочин · 2016/05/24
1 MKB 1000.000 BAIR GEVEL ZUGEER L HOG HUDALDAJ AVIISHDEEE HUMUUS MINI
Зочин · 2016/05/24
2017 оноос байр өсөхгүй улам бууна бэлэн 17000 айлын орон сууц цаана нь өөр ашиглалтанд орох өчнөөн орон сууц байна. ТӨЛБӨРИЙН ЧАДВАРТАЙ ХҮН АЛГА ТЭГЭХЭЭР БУУРЧ Л ТААРАА ДАА.
Зочин · 2016/05/24
2017 оноос хойш дахиад байрны үнэ өснө өө. Харин одоо буугаад аль хүртэл буух нь вэ тэр моментийг нь тааруулж авсан хүмүүс хожино доо.
Зочин · 2016/05/24
Udii hurtel huleesen yum chine boloh l bailgui huleenee gej
Зочин · 2016/05/24
sain haival hyamd bair oldoh l um bna
Зочин · 2016/05/24
1 кв.м-ийг нь сая төгрөг болтол нь хүлээх хэрэгтэй. тэгж буух боломж бүрэн бий. өртөг нь 700 орчим мянгад л босч байгаа. барилгын компани 30%-ийн ашиг олоход болоо ш дээ. 2-5 дахин нугардаг бизнесийг барилгын компаниуд л хийж байна.
ханаж цадмаар юмаа
Монгол улсын ... · 2016/05/24
Манайхан байрын авахгүй л байх хэрэгтэй. Тэгвэл наадуул чинь жинхэнэ чяцаг царайлаад л гуйж гувшаад үнээ ч буулгана. мк нь 1 сая болгох хэрэгтэй. Юм аа зарах гэж байгаа улсууд сайн гүйх хэрэгтэй энэ их үнийн хөөрөгдөлтөөс харахнээ авах гэж байгаа нь гуйгаал зарах гэж байгаа нь гэдийгээл байдаг байсан одоо үүнийг болих хэрэгтэй, Зарим нэг чанаргүй барилга барьдаг компаниуд нь ч гэсэн энэ хямралаар дампуураад барилгын салбараас зайлах хэрэгтэй. Хүний насаараа төлөх энэ их хөрөнгө мөнгөнд хайхрамжгүй хандаж болохгүй.
Зочин · 2016/05/24
квадрат нь 1 сая болоход болноoooo
иргэн · 2016/05/24
1 600 000 бол бодит үнэ биш .800 000-1 000 000 болж буухад барилгын компани ашигтай байх болно. Энэ их хөөсрөлийг буурч бодит үнэлгээтэй болохыг хүлээсэн хүн хожино. Мөн үнээ буулгаж бодит үнэлгээгээр орон сууцаа борлуулсан компани түгжрэлээс гарч үйлдвэрлэлийн эргэлттэй болно. Иргэдээ тэвчээртэй хүлээхийг урайлъя.
Зочин · 2016/05/24
Odoo buulgaj zarahaas uur alga da . Ene hyamral oiriin heden jildee urgeljilne
Зочин · 2016/05/24
квадрат нь 1 сая болоход болно. 500 мянгаар босож байгаа шүү дээ.