Хийсэн ажлын мөнгийг нь өгөхгүй, иргэдийг хохироосон Б.Наранцацралт сонгуульд нэр дэвших нь ээ
2016/05/25
Нийслэлийн АН НИТХ-д нэр дэвшигчиддээ тодруулан зарласан билээ. Хан-Уул дүүргийн 31-р тойрогт тус намаас “Назу проперти” ХХК-ийн захирал БАЯРХҮҮГИЙН НАРАНЦАЦРАЛТ нэр дэвшихээр болж мандатаа өвөртлөв.
Э.Бат-Үүлийн ахалж байгаа багт түүний эхлүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нурааж, ажлыг саатуулж, гүйцэтгэгч компанийг хохироож байгаа нэгэн багтжээ. Тодруулбал, “Назу проперти” ХХК-ийн захирал Б.Наранцацралт туслан гүйцэтгэгч компанийнхаа ажлын хөлсийг өгөхгүй луу унжиж , мөнгийг нь улсаас авч хэрэглэчихээд жишим ч үгүй тоохгүй олон сараар гүрийж байгаа аж. Ийм хүнийг ёс зүйтэй бизнесмэн гэх үү. Бас бусдад хийсэн ажлынх нь хөлсийг гороолгүй өгчихөж чадахгүй байгаа хүн нийслэлчүүдийг төлөөлөн бодлого тодорхойлж, хөгжил өөд хөтлөх үү гэдэгт эргэлзэж байна.
Нийслэлийн Засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг дахин төлөвлөх” төсөлд “Дорнын талст” компани нь “Назу проперти”ХХК, “Ховдын тулга” ХХК-уудтай түншлэлийн гэрээ байгуулж, оролцжээ. “Назу проперти” компани нь туслан гүйцэтгэгч “Дорнын талст” компанийг өөрсдөө хөрөнгөө гаргаад шугам сүлжээнийхээ ажлын 30 хувийг хийчих, тэгсний дараа санхүүжилтийг шилжүүлье гэсэн аж. Тиймээс туслан гүйцэтгэгч компани нь Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны усан хангамж, шугам сүлжээний ажлыг хувь хүнээс болон банкнаас их хэмжээний мөнгө зээлэн хийж гүйцэтгэжээ. Гэтэл “Назу проперти” компани улсаас санхүүжилтээ авчихсан атлаа өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөхгүй, бидэнд мөнгө алга хэмээн ам таглан бараг жилийн нүүр үзжээ.
“Назу проперти” ХХК нь улсаас 2.5 тэрбум төгрөгийг авсан байна. Гэтэл одоо болтол туслан гүйцэтгэгч компанийнхаа хийсэн ажлын мөнгийг өгөхгүй байгаагаас харахад зориулалтын бус зүйлд зарцуулсан байх магадлалтай. Дурын нэг төсөл хэрэгжүүлэгч нийслэлийн хөрөнгийг өөр зориулалтаар ашиглаад байвал гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хэрэгжих нь бүрхэг. Тэр хэрээр айлууд тохилог орон сууцанд амьдрах, орон сууцжуулах ажил гацаж буй юм.
Хүүтэй мөнгө зээлээд шугам сүлжээний ажлын 30 хувийг гүйцэтгэсэн компанийнхан хүүндээ шатаж, өрөнд баригдаж, хүнд байдалд оржээ. Тэд яваагүй газар, уулзаагүй хүн ч цөөхөн бололтой. “Назу проперти” компанийн захирал Б.Наранцацралттай олон удаа уулзаж, хотын удирдлагуудад ч уламжилж, сүүлдээ арга нь барагдаад шүүхэд хандсан байна.
Х.Тэргэл
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: TIMES.MN
Зочин · 2016/05/25
super
Зочин · 2016/05/25
Setguulchid shuud dugnelt ugduguu bolimoor yumduu. Dugneltiig unshigch nart uldee. Setguul zuin zarchimaa barij ajillaachee.
Зочин · 2016/05/25
Shudargaar orsoldmoor yumaa neg negniigee doosh ni hiihees oor hiij chadah zuil baidaggui yum bhdaa. hunii ner turd haldaad ymarch undeslelgui medeelel bichihee bolimoor yum.
Зочин · 2016/05/25
ene setguulch nar odoo bolio hunii ner hunded ingej haldaj bolohgui shu de
Зочин · 2016/05/25
ЖООХОН ҮНДСЛЭЛТЭЙ ЮМ БИЧИЖ БАЙМААР ЮМ
Зочин · 2016/05/25
unen unen
Tenv · 2016/05/25
Yag unen shuu
Зочин · 2016/05/25
Naad Narantsatsralt gedeg cnihi egch Naranzultaigaa niileed luivar hiij garshsan, irgediig hohirooson olon barimt bii shuu! Hohirson humuus ayandaa gerchilne dee.