Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар дулаахан байна.

2016 оны 06 дугаар сарын 07-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын зарим нутгаар бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн саваар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.