Япон-Монгол хооронд байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай” хэлэлцээр буюу ЕРА энэ сарын 07-ноос эхлэн хэрэгжиж эхэллээ.

Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японоос 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Тиймээс Япон улсаас орж ирэх автомашины импортын гаалийн татварыг чөлөөлөхөөр болжээ. Гэхдээ 0-3 хүртэлх жил ашигласан автомашины импортын татвар зургадугаар сарын 7-ны өдөөс эхлэн тэглэгдэв.

Харин 4-6 жил ашигласан автомашин жил тутам буурах, 10-аас дээш жил ашиглагдсан машины импортын татвар чөлөөлөгдөхгүй байна. Монгол-Японы худалдааны нэг жилийн эргэлт 300-500 сая ам.доллар байдаг бөгөөд энэ нь манай орны нийт худалдааны 3-4 хувийг эзэлж байгаа юм.