Сонгуулийн өдөр 32 согтуу жолооч саатуулагджээ
2016/06/30
2016 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 267 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 190 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 21 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн үүнээс сургуулийн өмнөх насны 4, сургуулийн насны 3, Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
Тухайлбал: БГД-ийн нутаг Хасбаатарын Бичил хорооллын урд замд Benz G550 маркийн авто машины жолооч Э нь T. RAY-4 маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж жолооч 26 настай эмэгтэй Г нарын 4 хүн гэмтсэн.
ЧД-ийн нутаг дэнжийн гудамж, 31-р цэцэрлэгийн 64-р тойргийн урд замд Т.Probox маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 25 настай эрэгтэй С нарын 4 хүнийг мөргөж гэмтээсэн.
Хөдөө орон нутагт: Төв аймгийн Аргалант сум Уушгийн хөтөлийн зүүн асфальтан замд K.K5 маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 70 настай эрэгтэй С-ийн амь нас хохирсон.
Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 4-р баг Бага айраг гэх газар шороон замд T.Land Cruiser маркийн С жолоочтой авто машин онхолдож жолооч 48 настай эрэгтэй С-ийн амь нас хохирсон.