С.САРУУЛ

2016 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр МАН олонхи суудал авч АН-9, МАХН-1, Бие даан нэр дэвшигч С.Жавхлан ялалт байгуулсан. МАН үнэмлэхүй ялж, АН өвдөг шороодсон ч МАХН парламентад суудалтай нам гэдгээ баталж чадлаа. Ирэх дөрвөн жилд монголчуудыг төрд төлөөлөх 76 эрхмийн 39 нь шинэ хүн, 13 нь эмэгтэй удирдагч байгаа юм.

Сонгуулийн дүн гарахтай зэрэгцээд Эрдэнэт хотоос үнэмлэхүй ялалт байгуулж гарч ирсэн О.Баасанхүү олны анхаарлыг татав. Өнгөрсөн сонгуулиар түүнийг оймсонд хавчуулагдсан гэж байсан хүмүүс сонгуулийн дүнгийн дараа “Баасанхүү Баатархүү боллоо”, “Эрийг бүү бас” зэргээр цахим орчинд үзэл бодлоо илэрхийлж байна. Харин төр түшилцэж түмэн олныхоо илтгэлийг хүлээхээр улиран сонгогдсон тэрээр цахим хуудсандаа “Би уулынхаа оройг хараагуй.Гэхдээ би дээш авирах болно.Эрдэнэтийн иргэдийн өгсөн итгэл найдварын хүчээр эгц дээш гарахад айх,ядрах зүйл алга” хэмээн тэмдэглэжээ.

Эх сурвалж: www.polit.mn