Энэ сонгуулийн үр дүнг М.Энхсайхан л зөв тооцоолж байжээ
2016/07/02
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүн гарч, цөөнгүй хүнийг "шок"-онд орууллаа. Тэр бүү хэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хүртэл уг үйл явдлыг "улс төрийн цунами" боллоо хэмээн тодорхойлсон билээ. Мэдээж сонгуулийн дүн гарсан тул энэ сонгуулийн ялалт, ялагдлын учир шалтгааныг тайлбарлах хүмүүс ч олон гарч байгаа.
Гэхдээ сонгуулийн өмнөх С.Ганбаатар, Х.Баттулга, Г.Уянга нар бусдаас хол илүү рейтингтэй байна гэх "Сант-Марал" төвийн судалгаа, АН, МАН ойролцоо суудал авна гэх Баабар тэргүүтний судалгаа бүгд ташаа байсан нь хачирхалтай. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан л УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнг тун оновчтой таамаглаж байжээ.
Тэрээр УИХ Сонгуулийн хуулийг өөрчилж, жижиг мажоритар системийг сонгон авсны дараа : "АН амиа хорлох алхам хийлээ. Сонгуулийн дүн бүгдийг шоконд оруулна" хэмээж байсан төдийгүй нийт сонгогчдын 20 хувийн саналыг авсан нам ч 76 суудлын дийлэнхийг авч болох магадлал байдгийг дурьдаж байлаа.
Үнэхээр ч түүний хэлснээр болж, нийт сонгогчдын 47 орчим хувийн санал авсан АН 9 суудалтай болж, сонгогчдын 50 гаруйхан хувийн санал авсан МАН 65 суудалтай болсон юм.
Энэ тухай эрхбиш математик мэддэгээрээ М.Энхсайхан зөв тооцоолсон, харин ийм илэрхий үнэн үг бусдаас сонсох чадвар ч З.Энхболд тэргүүтэнд байгаагүй нь харамсалтай гэж эх сурвалжууд дүгнэж буй ажээ.
Ч.Үнэнбат
sonin.mn
Zochin · 2016/07/03
Enhsaihaniig guitseh tolgoitoi hun yg unendee mongold tsuuhun.Elbegdorj ,Enhbold Z shig hooson tolgoitoi hun bas baihgui shu dee.Unen shu
Зочин · 2016/07/02
Ene Enkhsaihan gedeg huniig harhaar l uur hureed bh yum da shuud zailuulj boloh bolow uu
Зочин · 2016/07/02
cool
Иргэн · 2016/07/02
АН, БОЛОН АРДЧИЛАЛЫГ "Э+Э+А" УСТГАВ. ЭНЭ 3 БОЛ ЖИНХЭНЭ МОРЬ УНАСАН "ТОЛГОЙГҮЙ"-ЧҮҮД ЮМ. ХАЙРАН АРДЧИЛСАН НАМ МИНЬ
Зочин · 2016/07/02
чи энхсайханыг хүндэлдэг байж болно.Гэхдээ энхсайхан математик мэддэг бусад нь мэддэггүй гэх гээд байна уу.Үгүй шүү .Би энхсайханыг үнэлдэг байсаан.Гэхдээ Тавантолгойн гэрээнд Баттулга Энхболд нарын нийтэд ил болгосон заалтуудыг уншвал ой гутмаар,монгол хүн яаж ингэж эх орноо тавьж тууж болдог байна аа гэмээр заалтууд олон байсан шүү.түүний уншсан гэж найдъя.Эцэст нь тэр гэрээг энхсайхан хийсэн гэдгийг сануулъя.Харин оджаргал Ийм заалт оруулахгүй бол гадныхан бидэнд итгэж гэрээ хийхгүй гээд хэнэгч үгүй хариулч байсныг хэзээч мартахгүй бид
MEDLEG, CHADBAR, KHUCH, ... · 2016/07/02
BID NEG NEGIIGEE KHUJAAGAAR DUUDAKHAA BOLICHIKHVOL YAASAN YUM. KHUN BOL KHAMGIIN UNET CAPITAL. TSUUKHUN MONGOL UNGUTEI UUDTEIGUU SHAKHSAAR YUU RUU L DUKHUUD BAINDAA.
Зочин · 2016/07/02
zunduu hun medej bsimaa hu gants hujaa enhsaihan ch bish