Дөрвөн настай хүүг хазсан нохойг устгаж, эзэнд нь 2.6 жилийн ял оноолоо
2016/07/06
2016.03.16-нд хөхнөөсөө ч гараагүй дөрвөн настай хүү эмээгийнхээ гэрээс бие засахаар гэр рүүгээ гүйхдээ нохойд бариулсан байдаг. Хүүг хамар хашаанийх нь Б-ийн "Дундад Ази” үүлдрийн нохойд хазсан бөгөөд салгах гэж оролдоход тавихгүй нохой хүүг зуусан чигтээ зугтсан. Арай гэж хүүг салган авахад гүрээний судас нь тасарч, гэдэснийх нь хажуугаар сэмж нь цувсан, дунд чөмөг нь бяцарсан байсан аж. Хүү ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдэн ирсэн ч маргааш нь нас барсан билээ.
Хэргийг СХД-ийн цагдаагийн 2-р хэлтэст шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын ажил дуусаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, нохойны эзэн буюу иргэн Б нь нохойгоо сул тавьснаас болж бага насны хүүхэд нас барсан тул Эрүүгийн хуулийн 201.2-т заасны дагуу яллах санал прокурорын байгууллагаас гаргаад байгаа. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Б-г буруутай гэж үзэн 2.6 жилийн хорих ял оноосон байна. Мөн хүүхэд хазсан дундад ази үүлдрийн нохойг устгахаар болжээ.
А.Баярмаа
Uugii · 2016/07/07
Zarim neg uulderiin nohoig tejeehiig huuliar horigloh heregtei. Ene bol sanal bish shaardlaga shuu. Evii ter nyalh ur hichneen tarchlaa bol! Getel zarim neg mudakuud end hoorhii nohoi gej hurtel bichsen bhiig haraad uneheer gaihlaa.
зочин · 2016/07/07
Арай бага биш үү
zochin · 2016/07/06
mongol hezee erliiz tejeej bsiin gadaad nohoi tejeedeg humuust huuli garga
Зочин · 2016/07/06
Za ymartai ch hariutslaga huleelgejee bidnii bytshan ur iim met bolgoomjgui uildlees dahin buu ersdeesei
Зочин · 2016/07/06
Цаазын ялыг тутгэлзуулсэн улс биз дээ!Нохой эзэн 2ыг хамтад нь насаар нь хорих ял оноовол шудрага хэрэг бусуу
zochin · 2016/07/06
erliiz nohoi tejeedeg humuus bainga anhaaraltai bh estoi
Зочин · 2016/07/06
huurhi nohoi
Зочин · 2016/07/06
nohoigoo mallaj chadahgui pizdakuudiig buudaj alwal taarna. I
зочин · 2016/07/06
2,6 байхдаа ч яахав дээ.
Зочин · 2016/07/06
нохойнд цаазын ял оноов
Зочин · 2016/07/06
Дор хаяж 10 жил өг