УИХ-ын чуулган 09:00 цагт хуралддаг болно
2013/09/25
УИХ-ын чуулган 10:00 цагт хуралддаг. Тэгвэл чуулганыг нэг цагаар урагшлуулж хуралддаг болгох шийдвэрийг Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг тогтоох захирамж гаргасан байна. Уг захирамжид Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааныг долоо хоног бүрийн Пүрэв, Баасан гарагт өглөө 09 цагаас эхэлж, үдээс хойш 14 цагаас үргэлжлүүлж байхаар тогтоосон байна. Мөн энэ захирамжид заасан цагийн хуваарьт нийцүүлэн Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганыг зохион байгуулахыг Байнгын, дэд хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон байна.
Захирамж гарахаас өмнө УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагт зарлагддаг ч ирц бүрдэхийг хүлээсээр 11:00 цаг хүргэж эхэлдэг байсан юм. Улмаар 13:00 цагт цайны цаг боллоо хэмээн хуралдааныг завсарлаж, 14 цагт эргэн хуралдах ёстой хурал нь 15:00 цагт эхэлдэг байсныг болиулахын тулд энэхүү захирамжаар зохицуулж байгаа нь энэ ажээ.
А.Баярмаа