Ц.БАЯЖ

МАХН-аас гарч МАН-д дахин элсэн УИХ-д дахин суух боломжтой болсон хүний нэг нь Д.Тэрбишдагва. 2012 онд МАН ялагдах магадлалтай болонгуут МАХН болж, дөрвөн жил төрийн эрх барилцаад, харин 2016 оны сонгуульд МАН ялах төлөвтэй болонгуут эргээд гүйгээд ирсэн хэмээн Д.Тэрбишдагва гишүүний тухай МАН-ын ялангуяа залуус таагүй ханддаг нь нууц биш.

Энэ таагүй хандлага дээр мань хүн намайг дагаж ирсэн улсыг яах уу гэдэг байдлаар асуудал босгож ирж байгаа нь МАН-ын удирдлагуудад нэг их таалагдахгүй байгаа сурагтай. Энэ сарын 7-нд Эрүүл мэнд спортын яамны төрийн нарийн бичгийн даргаар одоо ажиллаж байгаа А.Эрдэнэтуяа гэдэг хүн Д.Тэрбишдагвын зуучлалаар МАН-ын удирдах зарим албан тушаалтантай уулзах гэж гүйсэн гэнэ. А.Эрдэнэтуяа өөрийгөө чухамхүү ганцхан МАН-ын төлөө л ажилллаж явсан хэмээн ярьсан тухай, МАН-ыг сонгуульд ялангуут ийм олон нүүртэй хүн их олон гарч ирж байгаа тухай МАН-ын байраар жиг жуг хийцгээж байна.

А.Эрдэнэтуяа нь төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нь хууль бус, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, хууль бусаар томилогдсон учраас төрийн албан хаагчдыг халж солих эрхгүй гэдэг Төрийн албаны зөвлөлийн тогтоол шийдвэр гарсан байдаг. Гэвч АН-ын засаг хуулийг уландаа гишгиж байсан болохоор А.Эрдэнэтуяа төрийн нарийн бичгийн дарга болсон билээ. А.Эрдэнэтуяа төрийн нарийн бичгийн дарга болонгуутаа Эрүүл мэндийн яамнаас бараг 50 шахам хүн ажлаас халж, тэдний олонхи нь шүүхээр заргалдаж, хууль бусаар халагдсанаа тогтоолгосон нь тэр хэрээр төсвөөс мөнгө гаргасан гэсэн үг. Түүнчлэн сар гаруйн өмнө С.Ламбааг сайд болсоны дараа шинэ сайдтайгаа нийлээд бүтцийн өөрчлөлт гээд бас л Эрүүл мэндийн яамыг бужигнуулсан нэгэн аж. Иймэрхүү улсыг Д.Тэрбишдагва лообийдоод тэр нь МАН-ын байраар эргэлдээд МАН-ын төлөө л ажиллласан гээд хоёр нүүрлээд л. Төрийн алба гэдэг ингэж намын төлөө ажилладаг улсаас л хол байх ёстойг ард түмний олонхийн саналыг авч гарч ирсэн Ардын намын удирдлагууд эрх биш анзаарч байгаа байлгүй дээ.

Эх сурвалж:www.polit.mn