2012 оны дөрөвдүгээр са­рын 13-ны  үүрийн  06:00 цагт Монгол Улсын   гурав дахь Ерөнхийлөгч асан Н.Энх­­баярын гэрт дай­ран орсон тусгай хүч­ний­хэн “Га­­раа шилэндээ ав” хэ­мээн хашхиралдаж бай­сан нь хэсэг­хэн  зууртаа л  моод­ны үг болсон билээ.

Уг нь “Гараа шилэндээ ав” хэ­мээх аймшигтай үгс нь чанга дэглэмтэй шоронд хо­риг­дож байгаа онц аюултай гэмт хэ­рэгт­нүүдэд хэрэглэдэг тө­рийн төмөр нударга болсон хатуу чанд тушаал  юм билээ л дээ.



Харин АТГ-ын удаа да­раагийн дуудлагын ха­риуд бүдүүн зүрх гарган гүрийж сууснаараа гар нь загатнасан шинэхэн дарга нарынх нь дургүйг  хүргэсэн  Ерөнхийлөгч асан гутлаа ч өмсөж чадалгүй “гараа шилэндээ авсан” нь ч сайн харагдаж үзэгдэлгүй хэдэн талаасаа өргүүлж, чи­­рүүлсээр битүү тортой  ма­шинд чи­хүүлж аваад талийж одсон түүхтэй.

 

Энэ бүхнийг эргэцүүлж ээ суухад оройн цагаар орон гэртээ амарч бай­сан Н.Энхбаярын дээд айлын гэрийн эзэд гэв гэнэт хаалгыг нь эвдээд дайрч орсон хэн нь мэдэгдэхгүй хэсэг бүлэг хү­мүүс “Гараа шилэндээ ав” хэ­мээн агсрахад хэчнээн их гайхаж, айж балмагдсан бол гэж бодохоос нуруу хүйт ор­гиод сууж болдоггүй юм. Төрийн төмөр нүүрээр гул барьсан бүлэг хүмүүс бүхэл бүтэн айл андуурч, амгалан тайван байдлыг нь дээд зэргээр бусниулан сандаачиж, гэрийнх нь хаалгыг эвдлэн дайрч ордог аймшигт үзэгдэл Монголоос өөр оронд байдаг болов уу. За даа бараг л байхгүй дээ.



Байлаа гэхэд тийм балмад ажиллагааны хариуцлагыг  гэм буруутай этгээдүүдэд нь хатуу чангаар тооцож хариуцсан сайд, дарга нар нь үг дуугүй огцорч, ажлаа өгөх нь тодорхой. Нэгэн цагт үй зайгүй нөхөрлөж, шадарлаж  явсан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр нар “хүн чанар” гаргаад, баригдаж хоригдох хүнд үед нь Н.Энхбаярынхаа дэргэд нь байсан биш “гараа шилэндээ авч”,  нэг сайн тоосоо гөвүүлээд хоцорсонтүүхтэй.



Хууль хүчнийхэн хаалга үүдийг нь эвдлэн нийгэмд онц аюултай гэмт хэрэгтнийг барих гэж байгаа мэт орилж хашхиралдан дайраад орж ирэхэд айх, балмагдах зэрэгцсэн Ц.Шинэбаяр гишүүн яах ч учраа олохгүй, хий дэмий л хоёр гараараа салаавч үзүүлчихсэн юм билээ. Тусгай хүчнийхний тэр сүрхий сүржигнэл, зандалчин тонуулчид мэт авирлаж байгаа аймшигтай төрх байдлыг хараад аргаа барсан хүний л хийдэг үйлдлийг Ц.Шинэбаяр гишүүн үзүүлж шүүхээр орж нэг жилийн тэнсэн харгалзах ял аваатахсан.



Манайханд 1937 оны хэлмэгдүүлэлт гэдэг аймшигтай хар дарсан зүүд шиг  ойлголт, айдас харамсал дагуулсан он жилүүд дурсагдаж байдаг. Байхаас ч аргагүй. Хамаг л сор болсон сайхан хүмүүсээ шөнө дөлөөр орон гэрээс нь барьж аваачаад буудчихсан юм чинь. Тийнхүү  шөнө дөлөөр баривчлахаар очихдоо “Дээл малгай, дулаан хувцсаа өмс” хэмээж ямар ч байсан хувцсыг нь өмсгөөд авч явдаг байсан юм билээ.



Харин тэр удаа  Ерөнхийлөгч асангийн хөлд нь ядаж л шаахай углуулалгүй базаад аваад явчихсан юм даг. За тэр ч яах вэ. Төр төмөр нүүрээ харуулж, чангахан шиг базаа л биз. Гэхдээ хамгийн сонирхолтой асуулт хариулт нэхсээр үлдэж байна. “Гараа шилэндээ авах” дараагийн аз, од  нь хаясан нөхөд хэн байх бол. Учир нь Н.Энхбаярын сүрт баривчилгааны дараа Монголын нийгэмд яг л 1937 оны их хэлмэгдүүлэлтийн өмнөх шиг аймшигтай нам гүм ноёлж, “Дараагийнх нь хэн бэ” гэсэн битүүхэн хүлээлт үүссэн юм.



Н.Энхбаярын араас АМГ-ын дарга асан Д.Батхуяг,”Анод” банкны гурав гээд олон цагаан захтан үйлдсэн хэргийнхээ лай ланчгийг үүрээд “аавынх” руу ачигдчихаад байгаа.Одоо мөдхөн “МИАТ-ийн үе үеийн дарга нар араасаа баахан улстөрчийг хөлдөө чирсээр 10 гаруй тэрбум төгрөг хувааж залгичихсан нүглээ төлж,” гараа шилэндээ авч” таарна.



Магадгүй мөдхөн Монголын шорон  цагаан захтай ялтнуудаар дүүрч хорихийн хахир хатуу төмөр хаалга хяхтнан дуугарах  аймшигт дуун тасрахгүй үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй л юм. Гагцхүү “гараа шилэндээ авах” дараагийн ялтан хэн бэ. АТГ-аас  өнгөрсөн онд  21 аймаг, есөн дүүргийн 11 Засаг даргын хэргийг шалгаж, зургаан хүнийхэргийг эцэслэн шийдээд байгаа. Мөн УИХ-ын гишүүн асан  Д.Дондог мөдхөн “хар гэр”-т хоригдох ньтодорхой болоод байна.

 

Түүнийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн 150.3 дугаар зүйл анги нь 5-10 жил хорьж, хөрөнгийг нь хураах хүндхэн ялтай.  За даа өнөөдрийн ороо бусгаа цагт ёстой л М.Цэдэндорж агсны хэлснээр “Болно болно, болохгүй юм гэж хорвоод үгүй” гэдэг л болоод байна. Ер нь юу ч болж мэднэ шүү. Ээ дээ “цагаан захтнууд” минь болгоомжтой л байгаарай даа. Ямар ч гэсэн “галт тэрэг” хөдөлсөн шүү. Их баривчилгааны аймшигт “галт тэрэг” хаана очиж зогсохыг, “гараа шилэндээ авах” үйлт өдөр хэзээ дуусахыг ёстой “чөтгөр” л мэдэх байх даа хөөрхий.