2016 оны 7 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүд буюу баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 831 авснаас зам тээврийн ослын 568 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 30 бүртгэгдэж, 4 хүний амь нас хохирч 53 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 12, явган зорчигч 2, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 5, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Дүнжингаравын урд замд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Г нь T.Cresta маркийн Д жолоочто авто машинтай мөргөлдөж, мөн зогсож байсан Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн А жолоочтой автобусыг мөргөж зорчигч 22 настай эмэгтэй З, 25 настай эмэгтэй Л, 09 сартай эрэгтэй Д нарыг 3 хүний амь нас хохирч 1 хүүхэд , 3 тотм хүн гэмтсэн.

Хөдөө орон нутаг: Баяр нааадмын энэ өдрүүдэд орон нутагт зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон.

Тухайлбал: Архангай аймгийн Их тамир сумаас баруун хойш 10 км-т Эрдэнэтолгой сум Таван тээг гэх газар асфальтан замд Б жолоочтой Skoda Felicia маркийн авто машин онхолдож зорчигч 62 настай эмээгтэй Ч-ийн амь нас хохирсон.

Налайх дүүргийн 014-р ангийн зүүн замд асфальтан замд H.Accent маркийн авто машины жолооч М нь явган зорчигч 57 настай эмэгтэй Н-ийг дайрч амь насыг нь хохирсон.

Өнгөрсөн он буюу 2015 оны 07 дугаар сарын 10, 11, 12-ны баярын өдрүүдэд нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 997 авснаас зам тээврийн ослын 934 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 36 бүртгэгдэж, 1 хүний амь нас хохирч 57 хүн хүнд хөнгөн гэмтэж байсан байна. Зам тээврийн осолд 6 хүүхэд өртөж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 172 жолоочийг саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн. Хөдөө орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 13 хүн амь нас хохирч байсан тоон мэдээ байна.

ЗАМЫН ЦАГДААГИЙН ГАЗАР