Уржигдар гэрийнхээ гадаа тамхи татаж байсан иргэн анхаарал болгоомжгүйгээсээ болж түлэгдсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, ГССҮТөвд хөдөө орон нутгаас түлэгдэж гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууүллагад ирсний дагуу 07-р сарын 16-нд авч шалгахад: Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багт суух А /эр.41н/ нь тамхи татах үед гэрийн гадна байсан бензинээс гал авалцан шатжээ. Түүний биеийн 45-50 хувь түлэгдэж “3-р зэргийн түлэгдэлт” оноштой тус эмнэлэгийн “Түлэнхийн тасаг”-т 07-р сарын 15-ны 02:00 цагт ирж хэвтэн эмчлэгдэж байгаа аж.

Тиймээс иргэд шатамхай бодис хадгалж байгаа бол анхаарал болгоомжтой байх, тамхиа ил задгай хаяхгүй байхыг сэрэмжлүүлж байна.