Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнээ тодорхой болгосноос гадна 13 агентлагын чиглэлд өөрчлөлт оруулахаар болж, заримыг нь бүр татан буулгаж, бусдыг нэгтгэж солих аж. Хамгийн түрүүнд Тахарын албыг хэрэггүй алба хэмээн үзэж татан буулгахаар болжээ.

Тахарын албаны чиг үүрэг гэрч, хохирогчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалах, ялтаныг эрэн сурвалжлах. Хүн болгоны амьдралд төдийлөн нөлөөлөхгүй ч, ардчилсан улсад зайлшгүй байх ёстой байгуулага.

Ялангуяа Монгол шиг эрх мэдэлтнүүд даварсан улсад байх ёстой байгууллага байх ёстой гэтэл хэнд ч гай болоогүй Тахарын албыг хууль сахиулагчид устган алга болгох нь хамгийн нэн тэргүүнд авах арга хэмжээ болж хувирах юм чинээ даан ч санасангүй. Тодорхой жишээ дурдахад төр иргэнээ хамгаалах ёстой түүнийг гүйцэтгэх байгууллага Монголд 2012 оноос өмнө юу ч байгаагүй, харин 2012 оноос хойш төр иргэнээ хамгаалах тогтолцоо бий болж эхэлсэн ч,энэ нь дарга нарт таалагдаагүй бололтой..

Учир нь Тахарын алба байгуулагдаад 1000 гаруй хүнд хамгаалалт үзүүлж үүнд ч дарга нарын дарамтад орсон олон хүнд хамгаалалт үзүүлсэн. Өөрийн нүдээр ч харж байсан тэр үед төрийн албаны том дарга утсаар Тахарын албаны даргыг дарамталж байсан юм. Тэр ярианд П..... минь наад Гө.... зүгээр орхи.. чи ажилгүй болмоор байна уу? Наадах чинь шүүхэд миний өмнөөс үг дуугарвал чи дуусна шүү гэж.. ярьж байсныг санаж байна.

Гэтэл тэр албаны дарга хуулиа биелүүлж дарамтыг үл тоосон өнөөх дарамталж байсан дарга нь одоо өндөр албан тушаалтан болсон гэж мэдэхэв...Сайханбипэгийн засгийн газар гарч ирээд анх удаа Тахарын албыг татан буулгана гээд чадаагүй, тэр үед Х.Тэмүүжин гишүүн байсан учраас мөн ард түмний эсэргүүцэл их тулгарсан байх, Ч.Сайханбилэг ч зүрх муутай хүн тэр үед ингээд өнгөрсөн.

2016 онд МАН 65 суудал авч олонх болж, АН есөн суудал авлаа. Гэтэл дөнгөж Засгаа байгууллаа гээд дахиад л Тахарын албыг татан буулгана гэж маргалдаж байх юм.Уг нь АН-ыг дорвитой хамгаална гэж ард түмэн найдаж байсан ч, дарамтлагчид гарсан учраас дуугүй батлах шиг боллоо. Энэ бүхний ард МАН-ын том улс төрч Ц.Нямдорж байгаа гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Тэрээр 2012 оноос хойш Тахарын албыг татан буулгана гэж маргалдаж эхэлсэн.

Монгол улс гэмт хэргийн гэрч, хохирогчийг хамгаалахад ажиллах энэ байгууллагыг үндсэндээ хэн ашигтай вэ?.. бодоод үзий хэн татан буулгахыг хамгийн их хүсэж байна. Хэн татгалзсан үг хэлэхгүй байна.. үнэндээ бүгд УИХ гэсэн 76 этгээд дарангуйллаа тогтоохоор хичээж байна.

Өнөөдрийн Засгийн газар мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж сонгуулиар амлачихаад мэргэшсэн төрийн хамгааллыг устгахад санал нэгдлээ гэж. Одоо Монголчууд үгээ чөлөөтэй илэрхийлж,, араас нь хамгаалах газаргүй дуугүй өнгөрөх үлдэж байна.

Татан буулгах гээд хичээгээд эргээд бид үхэх аюулд хүрч байна. Учир нь биднийг хамгаалах Тахарын албыг МАН, АН хоёулаа татан буулгалаа.

Г.Дэлгэр