Энэ оны нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны орцонд 74 настай эмээг дээрэмдэж, шатаар чирж биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалт дууссан бөгөөд шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал яг одоо 1 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна.

Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Харин хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй үргэлжийн сахиуртай байгаа аж.

Яллагдагч А.Мөнх-Эрдэнэ, Л.Амаржаргал, А.Баатар нарыг Эрүүгийн хуулийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэрвээ шүүхээ тэднийг гэм буруутай гэж үзвэл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

А.Баярмаа