Яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн асуудлыг хэлэлцэж байгаа. Үүний дараагаар Ерөнхий сайдын УИХ-ын даргад өргөн барьсан нэрсийг тус тусын байнгын хороогоор хэлэлцэх юм. Улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар албан ёсоор сайд нарыг томилох юм. Өнөөдөр оройн УИХ-ын чуулганаар

  • Монгол Улсын Шадар сайд – У.Хүрэлсүх

  • Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга – Ж.Мөнхбат

  • Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Оюунхорол

  • Гадаад харилцааны сайд – Ц.Мөнх-Оргил

  • Сангийн сайд – Б.Чойжилсүрэн

  • Хууль зүй, дотоод хэргийн сайд – С.Бямбацогт

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд – Н.Номтойбаяр

  • Батлан хамгаалахын сайд – Б.Бат-Эрдэнэ

  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – Ж.Батсуурь

  • Зам, тээврийн сайд – Д.Ганбат

  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд – Ц.Дашдорж нэрийг албан ёсоор батламжилна.

Харин

 

·Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд - Ц.Анандбазар

·Эрчим хүчний сайд - Д.Цэнгэл

·Эрүүл мэндийн сайд - Ж.Цолмон

·Барилга, хот байгуулалтын сайд - Г.Өнөрболорнарыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Учир нь АТГ-аас дөрвөн сайдыг томилохоос татгалзсан албан бичиг явуулсан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Эрчим хүчний сайд Ц.Цэнгэлийн эхнэр Н-г Дарханы шугам сүлжээг хувьчилж авсан, Эрүүл мэндийн сайд Ж.Цолмонг охиндоо эм, эмнэлгийн чиглэлийн компаниа шилжүүлсэн гэж үзжээ. Харин Барилга, хот байгуулалтын сайд Г.Өнөрболорыг хувьдаа олон компанитай, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Анандбазарыг зарим эд хөрөнгөө мэдүүлээгүй, мөн төрсөн дүү нь ургацын компанитай хэмээн үзсэн байна

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

А.Баярмаа