Төрийн алба ээлжтэйг зарим төрийн албан хаагчид мэддэг ч тамгаа өгөхгүй “гонжирч” том толгойлдог жишиг орон нутагт байдаг. Үүний сонгодог жишээ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд болж байна.

Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин энэ сарын 20-ны өдөр Б/28 тоот захирамж гарган Замын-Үүд сумын Засаг дарга М.Баянмөнхийг үүрэгт ажлаас нь огцруулжээ. Улмаар Замын-Үүд сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Анхбаярыг томилсон байна.

Захирамжийг хангах үүднээс Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас ажил хүлээлцэх комисс ирсэн байтал ажлаа хүлээлцэхгүй дөрөв хонож байгаа юм. Учир нь хуурамч дипломны цуглуулгатай Замын-Үүд сумын Засаг дарга асан М.Баянмөнх нь тамгаа орлогочдоо өгсөн гээд сураггүй алга болсон байна. Харин орлогоч нь тамга тэмдэг өгөхгүй хэмээн гэдэлзэж байгаа. Үүнийгээ дараах байдлаар тайлбарлаж байгаа юм.

 

Уг нь аймгийн засаг даргын захирамжийг хэлэлцдэг эрх бүхий байгууллага нь сумын ИТХ биш. Шүүх, Ерөнхий сайд, эсвэл захирамж гаргасан этгээд л захирамжийг цуцлах эрх зүйн зохицуулалттай. Хуулийн энэ зохицуулалтыг АН-ынхан буюу ажлаа өгч байгаа Засаг ноён, ИТХ-ынхан мэддэг хэрнээ мэдэхгүй мэт аашилж төрийн ажлыг уяж байна.

Tөрийн ажил зогсох ёсгүйг бодон тамгаа авсан шигээ өгөөд сурах хэрэгтэйг сандал ширээнд хайр зарлагчид мэдэх учиртай баймаар...