Засаг төр эргэсэн болохоор яам, агентлаг, газрын дарга нар солигдох нь тодорхой. Тэгвэл Хил хамгаалах ерөнхий газрын дарга солигдох гэнэ. Уг суудалд хошууч генерал А.Баатарцогт, Ц.Сэргэлэн нарын нэр яригдаж байгаа. Тэгвэл энэ суудалд яригдаж байгаа хүний тоо нэгээр нэмэгдсэн байна. Тэр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажилладаг Хурандаа Н.Амарсайхан гэгч ажээ.

Хилийн цэрэгт байлдагчаас Хурандаа хүртлээ ажилласан тэрээр 2007 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд дуудагдсан юм билээ. Хилийн цэрэг, улс орны аюулгүй байдлын талаар Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүдэд “толь бичиг” болсон хүн ч гэдэг юм билээ.

МАН-ынхан Хил хамгаалах ерөнхий газрын даргыг томилох болохоор хэзээ хэнийг нь томилохыг харж л сууя.