Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд хүүхдээ байнга харж хандахгүй бол түлэгдэж гэмтэх цаашлаад амь нас эрсдэх тохиолдол гарсан байна. Тухайлбал Орхон аймгийн Баян-Өндөр суманд суух С /эр.02н/ 07-р сарын 17-ны өдөр гэртээ халуун тогоотой хоолонд түлэгдэн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс гадна ХУД-16 хороонд суух Ц /эр.03н/ нь 07-р сарын 19-ний өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд халуун тогоотой буцалсан сүүнд түлэгдсэн байна. Хүүг яаралтай ГССҮТ-д хүргэж, хэвтэн эмчлүүлж байсан ч шархаа даалгүй нас барсан байна.

 

Тиймээс эцэг эхчүүд халуун тогоо болон хүүхдийг түлэгдэж гэмтэхээс сэргийлнэ үү.