”Эрх ашгийн зөрчилгүй” нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ
2016/07/29
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, дөрвөн сайдынхаа нэрийг баталсан. Тодруулбал Барилга хот байгуулалтын сайдад Г.Мөнхбаяр, Эрчим хүчний сайдад Т.Энхтайван, Эрүүл мэндийн сайдад А.Цогцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Т.Сэргэлэн нарыг нэр дэвшүүлсэн юм. Тэгвэл өмнө нэр дэвшүүлсэн сайд нар хэл ам дагуулж эцэстээ эрх ашгийн зөрчилтэй гэснээр хаалганы гадна үлдсэн. Харин тэдний оронд нэр дэвшүүлсэн "эрх ашгийг зөрчилгүй "эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Барилга хот байгуулалтын сайдад Улаанбаатар хотын захирагч асан Г.Мөнхбаярын нэрийг дэвшүүллээ
Баримт 1. Барилга хот байгуулалтын сайдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч асан Гомбосүрэнгийн Мөнхбаярыг нэр дэвшүүлэв.
Баримт 2. Тэрбээр 1964.12.11-нд төрсөн. 1984-1989 ОХУ-ын Свердловск хотын Уралын Политехникийн Их сургууль, 1995-1997 Монгол Улсын Техникийн Их сургуулийг дүүргэсэн Инженер мэргэжилтэй нэгэн юм.
Баримт 3. Монгол Улсын зөвлөх инженер тэрбээр НААҮЯ-ынтуршилт тохируулгын ангид техникч, ОСНАА-н 6 дугаар конторын инженер, Улаанбаатар хотын ерөнхий менежер, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албыг хашиж байв.
Баримт 5. Тэрбээр “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одон, “Алтан гадас” одон, Нийслэлийн “Хангарди” одонгоор шагнагдаж байжээ.
Баримт 6. Г.Мөнхбаяр 2004, 2008, 2012 онуудад МАН-аас нэр дэвшиж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон юм.
Эрчим хүчний сайд Т.Энхтайван горилж байна
Баримт 7. Т.Энхтайван нь 1965 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төржээ.
Баримт 8. Дулааны инженер, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй тэрбээр 1989 онд Политехникийн дээд сургууль, 2000 онд Удирдлагын академи төгссөн байна.
Баримт 9. Т.Энхтайван 2006 оноос Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байна.
Баримт 10. Мөн тэрбээр Монголын морин спорт, уяачдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн аж. Тиймээс ч МАН-ын дарга, Монголын морин спорт, уяачдын холбооны тэргүүн М.Энхболд түүнийг Эрчим Хүчний сайдад зүтгүүлж буй.
Баримт 11. Харин ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайваныг тойрсон дуулиан багагүй бий. Тэрбээр 1227 га газар хууль бусаар авсан гэх хэргээр мөн АТГ-т дуудагдаж байсан юм. Мөн хариуцсан яамаа хамаатан саднаараа дүүргэсэн гэх таагүй мэдээлэл ч хэвлэлийн хуудаснаа мөнхөрсөн.
Баримт 12. Мөн дэд сайд болохоос өмнө буюу 2008 онд тухайн үеийн нэгэн УИХ-ын гишүүний утас руу “Ална” хэмээн мессеж бичиж байсан гэх дуулианд ч холбогдож байсныг олон хүн андахгүй.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн П.Сэргэлэн гэж хэн бэ
Баримт 13. Пүрэвийн Сэргэлэн нь Морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, "Ноён Сүлд" ХХК-ийн ерөнхий захирлын албыг хашдаг.
Баримт 14. Тэрбээр 1971 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төржээ.
Баримт 15. П.Сэргэлэн нь УБИС, СЭЗДС, Сингапурын үндэсний их сургуулийг төгссөн нэгэн аж.
Баримт 16. Волейболын спортын мастер тэрбээр Нийслэлийн алдарт уяач нэгэн юм.
Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч А.Цогцэцэг эрх ашгийн зөрчилгүй юу
Баримт 20. Анагаах ухааны доктор, клиникийн профессор тэрбээр Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна.
Баримт 23. Харин түүнийг энэ суудалд тухлах боломжийг түүнийг худ олгосон гэх яриа сайдын суудалд нэр дэвшихтэй зэрэгцэн гарч ирэв.
24tsag.mn
Зочин · 2016/07/29
cool
Eldev_Ochir · 2016/07/29
Eruul mendiin saidad neg devshigch ichij ukhmeer yum??? M. Ekhbold khudaa devshuuleed baikhdaa yakh ve dee!!!!
Зочин · 2016/07/29
УЯАЧИД ДИЙЛЖ БАЙНАА