Ю.Цэдэнбал даргаар шоудагч Ч.Хүрэлбаатар хэлсэндээ хүрэх үү?
2016/07/29
Увсаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, “Хурд” группын босс Б.Чойжилсүрэн нар нэг хэсэгтээ л амь нэгтэй салж хагацахгүй явж, УИХ-д удаа дараа сонгогдож байсан билээ. Тэгвэл саяхан болж өнгөрсөн сонгуулийн үр дүнд МАН дийлэнх олонхи болж, Ч.Хүрэлбаатар гишүүн Сангийн сайд болох гэж санаархсан авч түүнийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар томилж дэвшүүлэн зайлуулсан юм. Энэ бүхэнд тэрбээр ихэд хорсож Сангийн сайд болсон Б.Чойжилсүрэнгээсээ зайгаа барьжээ.
Сонгууль болохоос өмнө түүнийг ах, дүү нартайгаа нийлж Хотгор шанагын уурхайн 51 хувийг солонгосчуудад зарсан тухай мэдээлэл цацагдаж байсан билээ. Чингэхдээ Ч.Хүрэлбаатар нь Бөхмөрөн сумын Хотгор шанагын нүүрсний ордын 51 хувийг 10 сая доллараар Солонгосын төрийн өмчит компани болох Korea Mongolia Energe Devlopment компанид зарсан ноцтой баримт дэлгэгдсэн. Харин уг гэрээн дээр Ч.Хүрэлбаатарын нэр байхгүй хэдий ч түүний төрсөн ах Ч.Гантулга, дотны найз Б.Дэмбэрэл нарын хувийн данс руу мөнгө шилжүүлэн авсан нь баримтаар батлагджээ. Энэхүү нүүрсний бүлэг ордыг анх улсын төсвөөр хайгуул хийж, 1.3 тэрбумын нөөцтэй болохыг нь тогтоосон байдаг. Гэвч Ч.Хүрэлбаатар нар дээрх стратегийн ордод бусдыг оруулахгүй байх талаас нь бүхий л арга хэмжээг авч тухайн ордыг ердөө 68 сая тонны нөөцтэй хэмээн тогтоолгожээ. Нэгэн цагт Түлш, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатарын хувьд ганц ордын нөөцийг дарахад ямар ч асуудалгүй байсан бололтой. Одоогоор энэ хэрэг таг чиг байгаа юм.
2016 оны сонгуульд нутгаасаа нэр дэвшихийн тулд ирэх есдүгээр сарын 20-нд тохиох Ю.Цэдэнбал даргын 100 жилийн ойг тэмдэглэх талаар УИХ-д санал оруулсан ч тухайн үед засаг барьж байсан АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд түүний овжин залийг мэдмэгцээ уг асуудлыг өндөр авахуулалгүй хав дарж чадсан юм.
Харин сонгуулийн сурталчилгааны үеэр Х.Баянмөнх аваргын хамт З.Энхболд дарга Увс аймгийн Улаангом сумд хүрэлцэн очиж сонгогч түмэнтэй уулзах үеэрээ Ю.Цэдэнбал даргын 100 насны ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр болсон тухайгаа танилцуулахад Ч.Хүрэлбаатарын үнэнч албатууд УИХ-ын даргын өөдөөс эсэргүүцэл илэрхийлж, улмаар дээрх уулзалтыг бужигнуулж, тараахад хүргэсэн билээ. Ийнхүү улс төрийн тоглолтыг Ч.Хүрэлбаатар гишүүн, АН-ын дарга З.Энхболд нарын хэн нь ч өөртөө ашигтайгаар эргүүлэх гээд барсангүй.
Харин одоогоор Ю.Цэдэнбалын академийн гишүүд маршалын 100 насны ойд зориулсан шүлэг, нийтлэлийн уралдаан зарласан төдийхнөөс харахад энэхүү түүхэн хүний мэндэлсэн өдрийг төр, засгийн зүгээс дорвитой анхаарч тэмдэглэх эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ю.Цэдэнбал даргын хүү Ц.Зориг өдгөө Москвад ажиллаж, амьдарч байгаа билээ. Тэрбээр ойрын үед Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаатай уулзаж, эцгийнхээ 100 насны ойг тэмдэглэх талаар санал бодлоо солилцох хүсэлтэй байгаа аж. Ингээд зогсохгүй Ю.Цэдэнбал даргын 100 насны ойгоор Улаанбаатарт очиж ах, дүү, хамаатан садантайгаа уулзахаас гадна эцгийнхээ ойн арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ.
Ийнхүү улс төрийн намуудын бас нэг шоуны бай болсон Бал даргын 100 насны ой хэрхэн болж өнгөрөх нь цагтаа түүний 44 жил удирдаж асан, өдгөө засгийн эрх барьж буй МАН-ын удирдлагуудаас шалтгаалахаар болжээ.
Эх сурвалж www.wikimon.mn
maaya · 2016/07/29
44 jil toriig tolgoilohdoo uls ornoo yamar gaiamshigtai hogjuullee dee ovgon darga mini. tuunii 100 nasnii oig temdegleh ni zov bailgui yahav
Зочин · 2016/07/29
cool