Засгийн газрын дараагийн шинэ дөрвөн сайдын нэрс ил болжээ. Тодруулбал Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, Эрүүл Мэндийн сайдаар АӨСҮТ-ийн дарга А.Цогцэцэг, Эрчим Хүчний сайдаар ЭБЭХ-ний дэд сайд асан Т.Энхтайван, Барилга, Хот Байгуулалтын сайдаар хотын дарга асан Г.Мөнхбаяр нарын нэрийг дэвшүүлэхээр болж, энэ асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэг рүү оруулж байна.

Өнөөдөр сайд нарын асуудлыг хэлэлцэнэ. Мэдээж МАН өөрсдийнхөө хүнийг дэмжих нь тодорхой, ингээд тэд сайд болох нь. Эндээс харахад МАН ямар мэргэжлийн боловсон хүчин муутай нам бэ гэж харагдаж байгаа юм. Тухайлбал хотын дарга асан Г.Мөнхбаяр үе үеийн хотын дарга нарын түүхэнд хамгийн муу ажилласанд тооцогддог. Мөн П.Сэргэлэн гэж хүн Уяачдын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, олон булхиа хийн, уяачдын холбоог буруу голдрилд оруулж байгаа. Өөрсдийнхөө морийг түрүүлж, айрагдуулахын тулд наадам зохиодог гэж залуу уяач нар нэлээд шүүмжлэлтэй ханддаг юм билээ. МАН мэргэжлийн Засгийн газар байгуулна гэж байсан ч мэргэжлийн бус Засгийн газар байгуулаад байгаа юм бишүү. Г.Мөнхбаяр, П.Сэргэлэн нараас өөр сайд хийчих хүн алга уу.

Г.Наран