П. Жасрайгийн зээ охин Үндэсний статистикийн хорооны дарга болов
2016/08/01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.
А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалсан.
Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Дашрамд дурьдахад А.Ариунзаяа нь Ерөнхий сайд агсан П.Жасрайгийн зээ охин юм. П.Жасрай нь 1967-1970 Статистикийн төв газарт орлогч дарга,
1970-1976 Улсын үнийн хороо, Үнэ, стандартын улсын хорооны даргаар тус тус ажиллаж байсан тул А.Ариунзаяа өвөөгийнхөө хийж байсан албыг дахин гүйцэтгэж буй ч гэж хэлж болох юм.
Э.Мягмар
Эх сурвалж:www.sonin.mn
Chamd amjilt xusegch · 2016/08/02
Xundet duu mini yadrsan ard irgedee gej bodoj itgel aldalgui,unge, mungund avtalgui, unen shudargaar chin setgeliig barin amjilttai ajillana gedegt ergelzexgui baina. Duu mini ene yu boloxiig daxin daxin bodooroi. Xuchtei baigaarai!
зочин · 2016/08/01
Өвөөгийнхөө ажлын амжилттай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна амжилт
Батаа · 2016/08/01
Ээжийш нь мэднэ ээ
Зочин · 2016/08/01
Sain hunii ur uneheer myndag bhaa Amjilt husie
333...9999___5555_ · 2016/08/01
Төрд ажиллаж байгаагүй хүн Төрийн өндөр сэнтийд заларч Төрд насаараа ажилласан хүн түмтэн лад өшиглөж эхэллэээ....
Зочин · 2016/08/01
fantastik
irgen · 2016/08/01
uvuu shigee uls ornoo gesen zuv bodoltoi zuv setgeltei shudraga ajillaarai amjilt nutgiin busgui mini amjilt husye
Зочин · 2016/08/01
аавын нэрээр үнэгүй улсын мөнгөөр гадаадад их сурсан бна. мөнгөө төлөөч