АН-ын ҮЗХ-ы хурал энэ Баасан гарагт буюу 8 сарын 5-нд болох гэж байна. Уг нь АН ирэх 12 сарын 6-нд болох их хурлаараа намын даргаа сонгох нь зөв, тэр бүү хэл сунгаа явуулж сонгох хэрэгтэй гэсэн саналыг жирийн гишүүд, "Нээлттэй Ардчилсан Нам" шинэчлэлийн хөдөлгөөнийхөн гаргасан ч урьдын адил ҮЗХ гэгчээрээ намын даргаа сонгоод, намынхаа их хурлаар ёс төдий батлуулахаар болж буй тухай эх сурвалж өгүүлж буй юм.

 

Учир нь аанай л АН-ыг ялагдахад гол үүрэг гүйцэтгэсэн З.Энхболд тэргүүтний "Шонхор" фракци, Н.Алтанхуяг тэргүүтний "Алтангадас" фракци, Н.Батбаяр тэргүүтний "МҮДН" фракиц гэгчид нь өөрсдийн бүлэглэлийн хүнийг АН-ын дарга болгох сонирхолтой байгаа тул ийн шийдэж буй бололтой.

 

Учир нь уг фракциуд АН-ын ҮЗХ-ы гишүүдийг багцалдаг бөгөөд хэрэв АН-ын их хурал болвол эдгээр фракциудын "тоглоом"-ын улс төрч АН-ын дарга болох хэмжээний дэмжлэг авах магадлал тун бага юм.

 

Гэхдээ эдгээр фракциудын "тоглоомын дарга" АН-ыг удирдаж эхэллээ ч З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарт ойрын жилүүдэд намаас нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн саналыг АН-ын зарим гишүүд гаргаж буй аж. Өөрөөр хэлвэл З.Энхболд, Н.Алтанхуяг, Х.Баттулга нарт Монгол улсын Ерөнхийлөгчид нэр дэвших эрх байхгүй гэнэ.

 

Э.Мягмар-Өлзий

sonin.mn