Эмчийн нэр барьж хулгай хийдэг этгээд баригджээ
2016/08/03
Эмчийн халаад өмсөж хулгай хийдэг этгээд баригджээ. Тодруулбал, Улаанбаатар хотод оршин суудаг, 1990 онд төрсөн О гэгч нь тавдугаар сарын 12-наас долоодугаар сарын 13-ны хооронд эмнэлгүүдэд эмчийн хувцас өмсөж дотогш нэвтрэн, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлсийг хулгайлдаг байсан аж.
Тэрбээр “Би дадлагын оюутан байна” хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлсан нь нотлогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад нийт 20 удаагийн үйлдлээр хулгай хийсэн гэдгээ мэдүүлжээ.
Зочин · 2016/08/03
okay