Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн “нууц” асуудал юу байв?
2016/08/04
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр есөн асуудал хэлэлцэв. Засгийн газрын хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг байгуулах, Аймаг, нийслэлийн ЗДТГ, захирагчийн албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлах, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, ОХУ-тай хоёр улсын Засгийн газар хоорондын цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх хэлэлцээрийн тухай асуудал багтсан байв.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалалд МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсэн 13 дэд сайдыг хэлэлцэн томилох асуудал багтаагүй.
Тэгвэл бусад асуудлаас гадна хуралдааны төгсгөлд Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн нууцын зэрэглэлтэй асуудалтай танилцахаар тусгасан ч анхаарал татсан ямар нэгэн мэдээлэл гарсангүй Засгийн газар ам чанга байна.
Салбарын шинэ сайд Улсын төсвийн тодотголын тухай хуулийн төслийг боловсруулахад ажилласан. Тиймээс эдийн засаг хүнд, төсөв алдагдалтай үед хэрхэн танах вэ, төрийн бүсийг чангалах талаас бодлогын чанартай асуудлуудыг оруулж ирэх болов уу гэсэн хүлээлт байсан юм.
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зарлаж мэдээлэх юм байна.
Зочин · 2016/08/04
okay
Зочин · 2016/08/04
Ard tumendee heleh heregtei sh de.AN hoosoltson bn geed