УИХ-ын гишүүн асан, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн намын дарга Г.Уянга УИХ-ын 2016 оны сонгуульд өрсөлдсөн ч ялагдсан билээ. Ийм үр дүн гарахад УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн согтуу бичлэгийг Г.Уянга хийсэн гэх яриа ихэд нөлөөлсөн нь нууц биш.

 

Уг бичлэг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын өрөөнд болсон бөгөөд түүний яриа, дүрсийг олон нийтэд дэлгэгдсэн бичлэг дээр дарсан байсан билээ.Тэгвэл уг бичлэгтэй холбоотой зарим зүйлийг УИХ-ын гишүүн асан Г.Уянга дэлгээд буй.

 

Тодруулбал тэрээр: "Би гар утсыг 2015 оны 12-р сарын 30-нд худалдан авч 2016 оны 2-р сарын 12 буюу цагаан сарын шинийн 5-ны үдээс хойш МҮАН-ын бага хурлын гишүүдийн золголтын үеэр хулгайд алдсан юм. Гар утас хулгайд алдсаныг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Х.Болорчулуун нар баталж чадна.

 

Учир нь тэр өдөр буюу шинийн 5-нд бид хамтдаа Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайд очиж золгохоор цаг тохирсон байсан. Харин тэр оройдоо 21 цаг болж байхад Ц.Даваасүрэн гишүүнийд гурвуул уулзахдаа би Д.Бямбасүрэн гуайнд хамт очиж чадаагүй шалтгаанаа тайлбарлахдаа утсаа алдсан талаараа хоёр гишүүнд ярьж байсныг тэд гэрчилнэ." хэмээсэн юм.

 

Өөрөөр хэлбэл түүний гар утасны хулгайд хуучин журмын нөхөд болох МҮАН-ынхан нь холбоотой ч байж мэдэх хачирхалтай дүгнэлт гарч байна. МҮАН-ын золголтонд ирсэн бага хурлын гишүүд нь хулгайлаагүй байж болох ч зохион байгуулалтын хувьд хариуцлаггүй ажилласан тул Г.Уянгын гар утсыг хулгайч авсан байж мэднэ.

 

Дашрамд дурьдахад нь МҮАН нь 2006 онд байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд М.Энхболдын, С.Баярын, Н.Алтанхуягийн, Ч.Сайханбилэгийн удирдсан Засгийн газарт тус тус хамтран ажиллаж байсан билээ.

 

Ч.Явуу