Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол өнгөрөгч долдугаар сарын 21, 22 өдрүүдэд болсон. Харин тахилгын өмнөх өдрүүдэд бороотой байсны улмаас голуудын түвшин нэмэгдэж үерийн хэмжээнд хүрчээ.

Иймд тахилга хүртлэх зарим зам, гуу жалганд шавар үүсэж, олон автомашин техник шавар, намаг, гол усанд суух тохиолдол гарсан байна. Энэ үеэр Завхан аймгийн Онцгой байдлын албаны 21 албан хаагч, дөрвөн автомашинтай үүрэг гүйцэтгэж, 342 автомашиныг гол уснаас татан гаргажээ. Түүнчлэн 20,000 гаруй иргэний аюулгүй байдлыг ханган голоор зөөвөрлөн гаргасан байна.

Сураггүй болсон гурван иргэнийг эрлийн ажиллагаа зохион байгуулан олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ. Богд Очирваань хайрхан уулын тэнгэрийг тайх еслолд ойролцоогоор нийт 6000 гаруй автомашин, тээврийн хэрэгсэл 40,000-50,000 хүн оролцсон аж.