Улстөрчдийн увиагүй үйлдлээс болж халамж горьдож суудаггүй байсан бол гоё оо
2016/08/05
Өнгөрсөн сонгуулиар Ардчилсан нам тавантолгойн хувьцаанаас иргэн бүрт 300 мянган төгрөг олгохоор болж, хувьцаа авахаар хүсэлт гаргасан иргэн бүрт долоо, долоо хоногийн зайтай мөнгийг нь олгож байсан билээ. Харин Сонгуулиас хойш энэ мөнгө нь үлгэр болжээ. Санхүүжилтгүй, үүнд зориулах мөнгө байхгүй гэдэг шалтгаанаар хувьцааны мөнгөний сүүлийн ээлжийн хүмүүсийн мөнгө сураг тасарсан байна.
Тэгэхээр энэ нь АН-ын сонгуулийн шоу бөгөөд иргэдийг хэдхэн төгрөгөөр хуурч байж санал авах гэсэн башир арга гэж ойлгож болохоор байна. Түүнээс биш үнэхээр чин сэтгэлээсээ иргэдэд хувьцааны мөнгө тараах байсан бол тооцоотой ажи хийж байсан баймаар юм. Үүнээс гадна хүүхдийн мөнгөний санхүүжилт тасарчээ. Мөн л манай улс одоогоор хүүхдийн мөнгө олгох хэмжээний мөнгөгүй болсон аж.
Тиймээс иргэд өдөр бүр л хувьцааны мөнгө, хүүхдийн 20 мянгаа хүлээгээстэй байна. Ер нь үе, үеийн засгийн газар болон нэр дэвшигчид халамж олгож, мөнгө амладаг, иргэд аль болох ажил хийхгүй, хийх гэхээр ажлын байр ч үгүй болохоор хүүхдийн мөнгөө хүлээгээстэй цөхрөнгөө барцааж байгаа харагдах юм. Иргэдээ бэлэнчлэх сэтгэлгээнд сургасан төрийнхөн болон бэлэн хоол хүлээгээд сурчихсан ард түмэнтэй ийм байдлаар олон жил болбол энэ улс хаана хүрэх вэ. Тамын тогооны үлгэр гэх ч болох вий дээ. Төрөөс бэлэн мөнгө горьдохгүйгээр амьдарцгаадаг болчихвол мөн гоёо.
Г.Наран
myagmardslai · 2016/09/27
Irgediin bankind ugsun hyvitsaa AH iin hnii gart tuvluruh bh daa
Зочин · 2016/08/05
Бидэнд намын систем хэрэг алга даа. Хэн аль салбартаа үнэнчээр ажиллаж, хийж бүтээж чадаж байна түүнийг УИХ-д гаргаж байя. Чингисийн үед хүнийг таниж , сонголт хийж чаддаг учраас хөгжсөн. Одоо яаж байна? Улс төрийн товчоог шүүмжлэн гар ирсэн нөхөд тэднээс хэд дахин тансаглаж, түүндээ санаа ханахгүй луйвар хийж, нөгөөхөө УИХ-ын гишшүний халдашгүй байдлаар халхавч хийж дахин дахин сонгуульд өөрийгөө сойж, хүн алахаас бусдыг хийж байна. Одоо үүнд цэг тавих цаг болж. УИХ-д хэр барагийн аавын хүү ажиллаж чадахааргүй хариуцлага, сахилгыг бий болгон, халдашгүй байдлыг авч хаях шаардлагатай.
бичээч · 2016/08/05
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө хагартлаа БАЯЖИНА.Зорилго нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ЭНЭ. МАН аахилахыг нь аахилна. Чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай МАН-ыхаан
Зочин · 2016/08/05
okay
Зочин · 2016/08/05
ман- хан ан- ханы замбраагүй асуудлыг шалгаад ялла. өрөнд ортол улсаар тоглосон .
Зочин · 2016/08/05
АН Сонгуульд гарцан бол НӨГӨӨ ӨГЛӨГӨӨ аваад л заримыг нь идээд заримыг нь бидэнд өгөх байсийн байлгүй. Угаасаа тэгж олгож байсан нь буруу ш дээ. Биднийг жоохон мөнгөөр худалдаж авч доромжлоод байдаг байхгүй юу энэ УЛС төрийхэн. Хэрэв 5 толгой нь ашигтай болчвол 300,0г авсан нь хохирох байсийм, Одоо ЕСайд1072 -ийг "Эдийн засгийн агуулгаар"нь шийднэ гэсэн тул Зөв шийдвэл ард түмэнд аятайхан боломж байгаа. ХАРЖ л байя,