“МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-ын ажилтнууд баривчлах гэж байна” гэсэн мэдээлэл өчигдөр тарсан. Н.Энхбаярын эхнэр О.Цолмон энэ үйл явдалд өөрийн байр сууриа илэрхийлж, мэдээллийн сайтуудад ярилцлага өгсөн байна.
Тэрээр “Авлигатай тэмцэх газрыг хууль хяналтын байгууллага гэж хэлэхэд хэцүү болжээ. Манай гэр бүлийнхэн болоод бусад хүмүүс ингэж хэлэх байх. 2012 онд анх баривчилгаа хийхдээ л хууль зөрчиж эхэлсэн. Дөрвөн жилийн хугацаанд энэ байгууллага хууль зөрчиж байна. Намын байран дээр болсон үйл явдалд манай хуульчид үнэхээр гайхаж байна. Түрэмгийлэл, дээрэм хийж байгаа бүлэглэл шиг авирласан. Хуулийн байгууллага өөрөө хуулиа чанд сахиж байж, бусад иргэд ард түмэн, албан байгууллагаасаа хуулийн дагуу ажиллахыг шаардах ёстой. Би их гайхаж байна.“Авлигатай тэмцэх газар”-т үнэхээр сэтгэцийн өвчтэй хүмүүс ажилладаг юмуу, эсвэл үнэхээр дарамтад орсон, ямар ч зүйлийг бодохгүй хий гэсэн болгоныг биелүүлдэг хүмүүс байгаа юмуу. Яагаад ичдэггүй юм бол. Монгол гэх тодотголтой Монгол Улсынхаа хуулийг захиалгаар зөрчөөд явах юм. Их л сайхан зүйл хийж, бүтээж явна гэж боддог байх даа. Хууль хяналтын байгууллагын нэр хүндийг унагааж, уландаа гишгэж байгаа байгууллага бол “Авлигатай тэмцэх газар” боллоо. Би сайтуудын мэдээллийг уншлаа. Дөрвөн өмгөөлөгч байгаа юм. Тэдгээр өмгөөлөгчдийн нэг нь ч Н.Энхбаярт хандсан тохиолдол алга байна. Тэгсэн мөртлөө “Авлигатай тэмцэх газар”-ын мөрдөн байцаагчидтай өмгөөлөгч орж ирлээ. Өмгөөлөгчид нь байнга л хууль зөрчинө, угаасаа АТГ-ын өмгөөлөгчид байх гэж бодож байна. Өмгөөлөх биш, АТГ-ын хүмүүстэй хамтарч Н.Энхбаярыг руу дайрсаар байгаад гарцгаасан. Б.Оюунбилэг өмгөөлөгч дөрвөн жил өмгөөлж явна, байнга л түүнийг үл тоомсорлодог. АТГ өөрсдийн бүлгэмийн хүмүүсээ буруу зүйл ярьж байсан ч гэсэн зөв болгож чаддаг улс шүү дээ. Харин манай талаас бүх баримтыг гаргаж, гэрч нь хүртэл нотлоод байхад буруу л болчихдог. Н.Энхбаярыг шоронд хийх үйлдэл харшлах л юм бол 100 хувийн буруу тохож орхино. Тиймээс манай өмгөөлөгч гараад ямар ч нэмэргүй байдаг юм. Үнэхээр Н.Энхбаяр хууль зөрчөөд, авлига авч, маш ноцтой зүйл болсон бол өөр хэрэг. Гэтэл холбогдох хэрэг алга. Зохиомол хэрэг гэдэг нь тодорхой байна. Энгийн хүн хараад ч хууль зөрчиж байна гэдгийг ойлгоно. Манай оронд хууль үйлчлэхгүй байна. Хуулийг түрэмгийлэл гэмгүй хүмүүсийг оролддог болсон байна” гэж ярьжээ.
Б.УРАНЧИМЭГ
Хөх-Өвгөн. · 2016/08/09
Аз нь дутахад Нам нь УИХ-д төлөөлөлтэй болж Н. Энхбаяр 2017 оны Ерөнхийлөгчийн сон- гуульд нэр дэвших бочихлоо.Ард түмний дэмжлэг ихтэй болохоор Н.Энхбаяр ялж эрх мэдэл авчих бий гэж ухаан алдтал"-аа айх хүмүүс МАН-ын ч АН-ын ч толгойд цөөнгүй байгаа.Тэд
хууль, хүчнийхнийг эрхшээлдээ авсан байгаа энэхэн үеэ ашиглаж ямарч аргаар хамаагүй Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүй биз.Энэ Монгол Улсад хохирол болж үлдэнэ дээ.
Зочин · 2016/08/07
АТГ одоо болиочээ. Шалгах ёстой илт хэргүүдээ шалгахгүй байж нэг хүнтэй тэмцээд байх юм. 60 тэрбумыгаа шалгаач. Баяр, Баярцогтоо эхэлж шалгаад шийдээд өг л дөө
Зочин · 2016/08/07
АТГ яагаад с.баяр, элбэгдорж, сү.батболд, баярцогт, нямдорж , м.энхболд гэсэн жинхэнэ авилгаар улс орныг самарч байгаа хүмүүсийг барьдаггүй юм, яагаад ганцхан энхбаяртай тэмцээд байгаан, элбэгдоржийг гарч ирснээс хойш ганцхан энэ хүнтэйл тэмцлээ шдээ, шоронд хүртэл хатаагаа биздээ, энийг хэн захиалаад байгааг тэнэг хүн ч ойлгохоорл байна, тэр нэг хурц билүү бууны нохойгийн хийж байгаа хэрэг байхаадаа.
Зочин · 2016/08/07
өөрсдөө хуулиа мөрдөгдөж дага л даа. монголын иргэн хэн ч бай хуульд захирагдах ёстой. өнгөрсөн 4 жилд махн- засагт хамтрахад дүрэмгүй хуульгүй явж ирсэн. ганцхан даргынхаа төлөө л төрийг самарсан.
Зочин · 2016/08/06
Эх орноо бодож байгаа л бол бусдын булхай луйварыг илчил ѳѳрѳѳ шудрага шалгуул Н Энхбаяраа Цолмон АТГ дуудтал зайлцан байж бай Та хоёрын бѳндгѳр дотор улс тѳрѳѳс хууль бусаар баяжсан хѳрѳнгѳжсѳн нѳхдүүдийн мэдээлэл маш их бий цаг нь болсон ил тод дэлэг улс орноо ядуу буурай ард иргэдээ бод Н Энхбаярааааа итгэж бн Та л цор ганц ард түмний хүү үлдлээ шүү !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
mongol · 2016/08/06
Bayariig shalga adilhan
БАТ · 2016/08/06
ШИЙЛЭГДАМБА ЭНХБАЯРТ МӨНГӨ ӨГСӨН ГЭЖ МЭДЭЭЛСЭН. ТИЙМЭЭС ЭНХБАЯРЫГ ШАЛГАХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ. ЭНХБАЯР ТИЙМ ШУДАРГА , ГЭМГҮЙ ЮМ БОЛ ЯАГААД АРД ТҮМНЭЭР БАМБАЙ БАРИАД,ХУДЛАА ЯРИАД, УРВАГАНААД ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД СУУГААД БАЙГАА ЮМ БЭ.УГТАА ӨӨРӨӨ ОЧООД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ. ЭНХБАЯР ӨӨРИЙНХӨӨ АВСАН АВИЛГЫН ӨМНӨӨС ЯАГААД АРД ТҮМНИЙГ ТЭМЦЭЛД УРИАЛААД БАЙНАА. АТГ ГЭМТ ХЭРЭГТ ХОЛБОГДОГЧ НАРЫГ НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАХ ҮҮРЭГТЭЙ. АЖЛАА Л ХИЙЖ БАЙНА Ш ДЭЭ.
zochin · 2016/08/06
Duudsan tsagt ni ochood baitsaaltaa og l do