А0302 дугаартай Баянхонгор -Арвайхээр чиглэлийн автозамын 2км-т далан хөвөө эвдэрч зам дээгүүр шороо хайрга урссанаар авто замын хөдөлгөөн хаагджээ. Мөн А26 дугаартай Баянхонгор-Шаргалжуутын чиглэлийн авто замын Бумбатын давааны авто замын эвдрэлийг засах арга хэмжээг авч ажиллаж байгаа гэв.

Иймд ойрын өдрүүдэд ихэнх нутгаар боро орох тул холын замд гарахад аюулгүй байдлыг хангаж гарахыг холбогдох газруудаас жолооч нарт анхаарууллаа.